Менежер

– ЕБС

8.5 Баталгаажуулах хүсэлтэнд баримт хавсаргах


Баталгаажуулах хүсэлтэд шинэчлэл орсон бөгөөд уг шинэчлэл нь шаардлагатай баримт бичгийг сургууль хавсаргаж оруулдаг болсон.

Ингэснээрээ баталгаажилтын түвшин бүрд уг хавсаргасан файлыг харах боломжтой.

Баримт бичиг хавсаргахдаа дараах дарааллыг баримтална.

1. Баталгаажуулах хүсэлтэнд бүртгэгдэхээр хянагдаж байгаа суралцагчийг сонгоно.

2. Хавсаргах баримт бичиг хэсгийн ард байрлах +Нэмэх товч дээр дарна.

3. Нэмэх товч дарахад дараах цонх нээгдэх бөгөөд бичиг баримтын төрөл, хавсаргах файл, нэмэлт тайлбар оруулан хадгалах товч дарна.

                

Төрөл нь дараах сонголтоос сонгоно.

Анхааруулах:

1. Хавсаргах файл нь зөвхөн pdf файл байршуулна. Хэрвээ файл нь нэгэн төрлийн олон хуудас бол нэгтгэж нэг л төрлийн нэг файл оруулахыг хичээгээрэй. Ингэснээрээ БСУГ, ЯАМ-ын баримт бичиг шалгалт болон баталгаажилт хийхэд хялбар болох юм.

2. Хэрвээ байршуулах файлаа нэгтгэж нэг файл болгож чадахгүй байгаа бол  https://combinepdf.com/ -иймэрхүү сайт ашиглан баримт бичгээ цэгцлэхийг зөвлөж байна.

Дээрх үйлдлийг хийснээр таны оруулсан бичиг баримтыг аймаг, нийслэлийн БСУГ-ийн мэргэжилтэн, Яамны мэргэжилтэн хянан үзээд баталгаажуулна.