Багш

– ЕБС

3.1 Судлагдахууны дүн бодуулах ажиллагаа


Суралцагч бүрийн судалсан хичээлийг судлагдахуун бүрээр бүлэглэж, тогтоосон дүрмийн дагуу судлагдахууны дүнг системээс бодож гаргах бүртгэлийн хэсэг юм. Энэ хэсэгт судлагдахуун бүрээр суралцагчийн дүнг бодуулна.

  • Судлагдахууны дүнг бодуулахаас өмнө дараах мэдээллийг шалгах
  1. Анги бүлгийн бүх суралцагчийн төлөв Идэвхтэй, баталгаажуулалтын төлөв Батлагдсан байх. Өөрөөр хэлбэл бүлгийн бүх суралцагч судлагдахууны дүн бодох жагсаалтад орж ирсэн эсэх.
  2. Судлагдахууны дүн бодох хэсэгт тухайн ангид судалсан байх сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгагдсан судлагдахуун бүрэн эсэхийг шалгах
  • Заавал хичээл
  • Сонгон хичээл
  • Төрөлжсөн болон гүнзгийрүүлэн судалсан хичээл

3. Хичээл бүрийн 7 хоногт судлах цаг зөв эсэх (Батлагдсан сургалтын төлөвлөгөө, 7 хоногт судлах цагийг системээс бодож харуулна. Үүнийг хичээлийн дүн оруулахдаа харна.)

  • Заавал судлах хичээлийн хувьд засах боломжгүйгээр харуулна.
  • Сонгон, төрөлжсөн болон гүнзгийрүүлэн үзсэн хичээлийн хувьд засах боломжтой байна.
  1. Заавал, сонгон, төрөлжсөн болон гүнзгийрүүлэн судалсан суралцагчийн хичээлийн дүнг бүлгийн суралцагч бүрээр үнэн зөв оруулж баталгаажуулсан эсэх
  • Сонгон, төрөлжсөн, гүнзгийрүүлэн судалсан хичээл мөн эсэхийг нягтлах (хичээлийн дүн оруулах хэсэгт хянах. Хянахдаа дүн, үнэлгээ оруулж байгаа хичээлийн индексийн сүүлийн  орон:
  • 1 бол Заавал судлах
  • 2 бол Сонгон судлах
  • 3 бол Гүнзгий хичээл
  • 4 бол Төрө