Менежер

– ЕБС

21.1. ЭЕШ давтлага хичээл бүртгэх


21.1. ЭЕШ давтлага хичээл бүртгэх

ЭЕШ-д бэлтгэх давтлага хичээлийн бүртгэлийг системд хийхдээ дараах дараалалыг баримтлана. Үүнд:

  1. Давтлага хичээл орох багшийн заадаг хичээлд давтлага хичээлийг үүсгэж өгөх
  2.  “Хичээлийн бүлэг”-ээр ээлжит хичээл үүсгэж баталгаажуулах
  3. Хичээл сонголтоор суралцагчийг сонгож бүртгэнэ.
  4. Ирц бүртгэнэ.

Системд хэрхэн оруулах алхамчилсан дараалал:

  1. Багшийн заадаг хичээл оруулах

Сургалтын менежер Боловсролын удирдлагын системийн Багш үйл ажиллагаа руу орж багшийн нэрийн жагсаалтаас тухайн багшийг сонгож нэр дээр дарж орсноор багшийн мэдээллийн дараах цонх руу шилжинэ.

Баруун дээд хэсэгт байрлах мэдээлэл засах товчийг дарж орно. +Хичээл нэмэх товчийг дарснаар  заадаг хичээлийг оруулах мөр гарч ирнэ. ЭЕШ давтлага хичээлийн судлагдахуун, хичээлийг сонгож хадгална. Дараах хүснэгтээс сонгох судлагдахуун, хичээлийг харж зөв сонгоно уу.<