Менежер

– ЕБС

12.5 Дэвшилтийн бүртгэл


Дэвшилтийн бүртгэл хөтлөх- Сургалтын менежер

Сургуулийн суралцагчдын төгсөлт, дэвшилтийн бүртгэлийн үйл ажиллагааг “Дэвшилт” гэсэн модулиар удирдана.

Дэвшилтийн бүртгэлийг дараах алхмын дагуу гүйцэтгэнэ.

  1. Сургалтын менежер нь дараагийн хичээлийн жилд сургалт явуулах анги, бүлгийг шинээр үүсгэх бэлтгэл ажлыг “Дэвшилтийн бүртгэл” эхлэхээс өмнө урьдчилан хийсэн байна.
  2. Ангийн багш нь суралцагчдынхаа дэвшилтийн бүртгэл хийнэ.
  3. Ангийн багш нь дэвшилтийн бүртгэл хийгээд баталгаажуулах хүсэлтээ Сургалтын менежер-т илгээнэ.
  4. Сургалтын менежер нь анги, бүлгийн дэвшилт баталгаажуулах хүсэлт хүлээн авна.
  5. Сургалтын менежер нь анги, бүлгийн дэвшилтийн бүртгэлийг хянаад баталгаажуулах эсвэл цуцлах үйлдэл хийнэ.

  1. Сургалтын менежер дараагийн хичээлийн жилийн анги бүлэг үүсгэх

Сургалтын менежер нь дараагийн хичээлийн жилд сургалт явуулах анги, бүлгийг шинээр үүсгэх бэлтгэл ажлыг “Дэвшилтийн бүртгэл” эхлэхээс өмнө урьдчилан хийсэн байна.

Боловсролын удирдлага -ын Анги, бүлэг модулийн “2020-21 Хичээлийн жил” хэсэгт дараагийн хичээлийн жилийн анги, бүлгийг шинээр үүсгэнэ.

Цонхны баруун дээд буланд байрлах Шинэ бүлэг товч дээр дарж бүлгүүдийг нэр бүрчлэн шинээр бүртгэж хадгална.