Багш

– СӨБ

1.1 Төгсөлт, дэвшилтийн бүртгэлийн үйл ажиллагаа


Төгсөлт, дэвшилтийн бүртгэлийн үйл ажиллагаа

2020 оны хавраас эхлэн систем дээр “Хичээлийн жилийн хаалт” хийж дараагийн “Хичээлийн жилийн нээлт” хийх үйл ажиллагааг цэцэрлэгүүд өөрөө удирдах бөгөөд төгсөлт, дэвшилтийн бүртгэлээ урьдчилан баталгаажуулсан байх шаардлагатай.

  1. Цэцэрлэгүүд “Төгсөлт, дэвшилтийн бүртгэл”-ийг бүх бүлэг, суралцагчийн хувьд бүрэн баталгаажуулна.
    • “Төгсөлт, дэвшилтийн бүртгэл” хийхээс өмнө дараагийн хичээлийн жилийн анги, бүлгийг шинээр үүсгэх бэлтгэл ажлыг арга зүйч урьдчилан хийсэн байна.
    • Дэвших шийдвэртэй суралцагчдын хувьд дараагийн хичээлийн жилийн аль анги, бүлэгт үргэлжлүүлэн суралцахыг сонгож өгнө.
    • Хувилбарт сургалтанд хамрагдагч суралцагчдын хувьд зөвхөн төгсөх шийдвэртэйгээр бүртгэл хийнэ.
    • Төгсөх шийдвэртэй суралцагчдын хувьд дараагийн хичээлийн жилд цэцэрлэгээс гарах учир ямар нэгэн анги, бүлэгт хуваарилахгүй.
  1. Цэцэрлэгүүд “Төгсөлт, дэвшилтийн бүртгэл” -ээ бүх бүлэг, суралцагчийн хувьд бүрэн баталгаажуулж дуусгаад “Хичээлийн жилийн хаалт” үйлдэл хийнэ.
  1. Цэцэрлэгүүд “ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ХААЛТ” үйлдлийг хийхэд дараагийн “ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТ” систем дээр хийгдэж дэвших суралцагч нь дараагийн анги бүлэгтээ дэвшин орж, төгсөх суралцагчид цэцэрлэгээс автоматаар хасагдана.

Арга зүйч болон ангийн багш дараах үйл ажиллагааг гүйцэтгэнэ.