Багш

– ЕБС

Хичээлийн дүн бүртгэх үндсэн дараалал


ХИЧЭЭЛИЙН ДҮН БҮРТГЭХ / Багш, АУБ /

Суралцагчийн жилийн эцсийн дүн бүртгэх модуль багшийн систем дээр бүртгэнэ.

Төгсөх анги бол төгсөлтийн модулийн хичээлийн дүн хэсэгт, дэвших анги бол дэвшилтийн модулийн хичээлийн дүн хэсэгт бүртгэл хийнэ үү.

Анги удирдсан багш суралцагчдын заавал болон сонгон судлах хичээлүүдийн жилийн эцсийн дүнг дараах 2 хэлбэрээр бүртгэж баталгаажуулна.

  1. Цахим журнал ашигладаг бол хичээл заадаг хичээл  багш нь жилийн эцсийн дүнг бүртгэж баталгаажуулна. Ангийн багш нь хичээл заадаг багшийн бүртгэсэн дүнг шууд татан авч ашиглана.
  2. Цахим журнал ашигладаггүй бол Анги удирдсан багш нь өөрөө суралцагч бүрийн жилийн эцсийн дүнг бүртгэж баталгаажуулна.

Өөр хөтөлбөрөөс шилжиж ирсэн суралцагчийн болон өмнөх хичээлийн жилүүдийн заавал судлах хичээлүүдийн дүнг бүрэн бүртгэснээр тухайн суралцагчийн дэвшилт, төгсөлт хийх үйлдэл идэвхитэй болно. Иймээс суралцагч тус бүрийн өмнөх жилүүдийн заавал судлах хичээлийн дүнг хянаж, шалгаж бүртгэлийг хийнэ үү.

3-12-р ангийн хувьд хичээл тус бүрээр 1-8 түвшингийн үнэлгээ бүртгэж баталгаажуулснаар тухайн хичээлийн жилийн эцсийн үнэлгээ тооцно.

1-2-р ангийн хувьд  хичээл тус бүрээр тооцов үнэлгээ бүртгэж сургалтын менежерээр баталгаажуулахгүйгээр бүртгэл хийж хадгалснаар батлагдсан жилийн эцсийн дүн гэж тооцно.

 

Үнэлгээ нь дараах төлөвтэй байна.

 

Анхааруулах нь:

Батлагдсан ээлжит хичээл байгаа бол Үнэлгээ-2 -оор заавал бүртгэж илгээнэ.