Арга зүйч

– СӨБ

2.1 Суралцагч баталгаажуулах хүсэлтийн процесс


          Шинэ суралцагчийн бүртгэлтэй холбоотой баталгаажуулах үйлдэл нь 2 шатны хяналт шаарддаг үйл ажиллагаа юм.

  1. Цэцэрлэг дээр шинэ суралцагч бүртгэх үед тухайн суралцагч 2 нас хүрээгүй эсвэл 6-аас дээш настай бол  аймгийн боловсрол, соёл, урлагийн газар, нийслэлийн боловсролын газрын  холбогдох мэргэжилтнээр заавал баталгаажилт хийлгэх шаардлагатай. Тухайн суралцагчтай холбоотой тодруулга мэдээллийг холбогдох газартаа илгээж, хянуулна.
  2. Аймаг, нийслэлийн түвшинд хүсэлтийг хүлээн авч суралцагчийн мэдээллийг баталсан тохиолдолд суралцагчийн бүртгэл баталгаажна. Энэ түвшинд суралцагчийн мэдээлэл хангалтгүй, шалгуур хангаагүй тохиолдолд цэцэрлэгээс ирсэн хүсэлтийг шууд цуцлан буцааж болно.
  3. Цэцэрлэг нь илгээсэн баталгаажуулах хүсэлтийн явцыг аль түвшинд, ямар төлөвтэйгээр  шийдвэрлэгдэж байгааг харах боломжтой юм. Хүсэлтийн хариу нь Цуцлагдсан эсвэл Батлагдсан төлөвтэйгээр цэцэрлэгийн түвшинд ирнэ.