2.2.2. Шилжилт хөдөлгөөн
Суралцагч хасуулах хүсэлтийг цэцэрлэг хооронд илгээдэг бөгөөд шилжилт хөдөлгөөний хэдэн хүсэлт хянагдаж байгааг жагсаалтаар харуулна.
- Хичээлийн жил -ийг энэ хэсгээс сонгоно. Өмнөх хичээлийн жилийн мэдээллийг түүх байдлаар харах боломжтой.
- Хүсэлтийн төрөл сонголтоос нийт хүсэлтийг бүлэглэн харна.
- Ирсэн хүсэлт – Манай цэцэрлэг дээр хянагдаж байгаа бусад цэцэрлэгээс ирсэн суралцагч хасуулах хүсэлтүүд
- Илгээсэн хүсэлт – Манай цэцэрлэгээс бусад цэцэрлэгт суралцагч хасуулахаар илгээсэн хүсэлтүүд
- Хүсэлтийн төлөв хэсгээс “Хянагдаж байгаа”, “Батлагдсан”, “Цуцлагдсан” сонголтууд хийж 5-р хэсгийн жагсаалтыг өөрчилж болно.
- Хайлт хэсэгт суралцагчийн нэр эсвэл регистрийн дугаарыг оруулж хасуулах хүсэлтийн жагсаалтаас хайлт хийх боломжтой.
- Хасуулах хүсэлтийн жагсаалт
- Тухайн сонгогдсон хасуулах хүсэлтийн дэлгэрэнгүй мэдээлэл
- Хүсэлт илгээсэн цэцэрлэг/Хүсэлт хүлээн авсан цэцэрлэг
- Одоо сурч буй цэцэрлэг, суралцагчийн мэдээлэл
- Баталгаажуулалтын явц
- Суралцагчийн суралцсан түүх
- Тухайн хүсэлтийг сонгож Баталгаажуулах эсвэл Цуцлах үйлдлийг хийж болно.
- Баталгаажуулах үйлдэл хийгдсэнээр тухайн суралцагч манай цэцэрлэгээс хасагдаж хүсэлт нь “Батлагдсан” төлөвт шилжинэ.
- Тухайн хүсэлтийг буруу эсвэл зөвшөөрөхгүй гэж үзвэл Цуцлах үйлдэл хийж хүсэлтийг “Цуцлагдсан” төлөвт шилжүүлнэ.
Баталгаажуулах товч дарахад хяналтын нэмэлт цонх гарч ирэх бөгөөд үйлдлийн шалтгаан болон тайлбар нь автоматаар бөглөгдсөн байна. Суралцагчийн шилжилт хөдөлгөөнийг баталгаажуулж “Тийм” товч дээр дарж суралцагчийг цэцэрлэгээс шууд хасна. Баталгаажуулсан шилжилт хөдөлгөөний бүртгэл нь “Батлагдсан” төлөвт шилжинэ.