7.3.1. Шалгалт үүсгэх
Шалгалт бүртгэх үйлдэл хийхээс өмнө дараах нөхцөл биелсэн байх шаардлагатай. Үүнд:
- Сургалт, судалгааны нэгж үүссэн байх
- Шалгалтыг дүгнэхэд ашиглах дүнгийн схем үүссэн байх
Шинэ шалгалт бүртгэх үйлдлийг дараах дарааллаар хийнэ. Үүнд:
- Сургалтын агуулга ерөнхий цэсийг сонгоно.
- Сургалтын агуулгын дэд хэсгээс шалгалтыг сонгоно.
- Цонхны баруун дээд хэсэгт байрлах шалгалт нэмэх товчийг дарна.
- Шалгалт нэмэх цонхны мэдээллийг оруулаад хадгалах товч дарна.
Шинэ шалгалт бүртгэх үйлдлийн дэлгэрэнгүй тайлбар:
- Сургалтын агуулга нэгтгэл ерөнхий цэсийг сонгоно.
- Сургалтын агуулгын дэд хэсгээс шалгалтыг сонгоно.
- Цонхны баруун дээд хэсэгт байрлах шалгалт нэмэх товчийг дарна.
- Шалгалт нэмэх цонхны мэдээллийг оруулаад хадгалах товч дарна.