Сургалтын байгууллага

– Дээд боловсрол

14.0. Ойлголт


            Боловсролын байгууллага нь ажилтны хүний нөөцийн асуудал, боловсролын үйл ажиллагааг удирдан явуулах гэсэн үндсэн хоёр тус тусдаа үйл ажиллагааг дангаар хөтлөн явуулах шаардлагатай байдаг. Ажилд орохоос эхлээд ажлаас гарах хугацаанд байгууллага, ажилтны хооронд үүсдэг ажлын харилцаа, цалин хөлс, албан тушаал зэргийг бүртгэх, тайлан гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх зорилго бүхий ажилтан модулийг боловсруулсан.

Үйлдэл

Ажилтан модультай холбоотой дараах үйлдлүүдийг систем дээр хийнэ. Үүнд:

  • Шинээр бүртгэх
  • Хувийн мэдээлэл засах
  • Холбоо барих мэдээлэл засах
  • Ажил эрхлэлтийн мэдээлэл залруулах
  • Давхар ажил эрхлэлт нэмэх
  • Ажил эрхлэлт өөрчлөх
  • Ажлаас чөлөөлөх
  • Баримт бичиг нэмэх
  • Баримт бичиг засах
  • Лиценз, зөвшөөрөл нэмэх
  • Лиценз, зөвшөөрөл засах
  • Ажлын туршлага нэмэх
  • Ажил олгогч нэмэх
  • Ажлын туршлага засах
  • Ажлын туршлага устгах
  • Сургалт дамжаа нэмэх
  • Сургалт, дамжаа засах
  • Сургалт, дамжаа устгах
  • Хэлний чадвар нэмэх
  • Хэлний чадвар засах
  • Хэлний чадвар устгах
  • Хэлний чадварын мэдээллийг устгах үед энэ үйлдлийг ашиглана.
  • Цол, шагнал нэмэх
  • Цол шагнал засах
  • Цол шагнал устгах
  • Боловсролын мэдээлэл харах
  • Төсөл хөтөлбөрийн мэдээлэл харах

Шалгуур

  • Сургалтын байгууллага үүссэн, төлөв идэвхитэй байх
  • Салбар, бүрэлдэхүүн сургууль үүссэн байх, төлөв нь идэвхитэй байх
  • Сургалтын нэгж үүсгэсэн байх, төлөв нь идэвхитэй байх
  • Хүний мэдээлэл УБЕГын санд бүртгэлтэй байх
  • Гадаадын иргэншилтэй бол гадаад хүний санд бүртгэлтэй байх