Сургалтын байгууллага

– Дээд боловсрол

8.0. Ойлголт


          Дээд боловсролын сургалтын байгууллагын хөтөлбөрт суралцагч элсэн орох, шилжих, үе шат шилжүүлэх, төлөв өөрчлөх зэрэг төгсөх хүртэлх суралцагчийн үйлдэл хийх, мэдээлэл засах үйлдлийг суралцагч модулаар удирдаж зохион байгуулна.

Үйлдэл

Сургалтын агуулгатай холбоотой дараах үйлдлүүдийг систем дээр хийнэ. Үүнд:

  • Суралцагч шинээр нэмэх
  • Баталгаажуулах хүсэлт илгээх
  • БЕГ-ын мэргэжилтэн суралцагч баталгаажуулах
  • БЕГ-ын мэргэжилтэн суралцагч цуцлах
  • Суралцагч цуцлах
  • Суралцагчийн дэлгэрэнгүй мэдээлэл харах, засах
    • Суралцагчийн хувийн мэдээлэл харах, засах
    • Суралцагчийн сургалтын мэдээлэл харах, засах
    • Суралцагчийн лавлагаа харах
  • Чөлөө олгох
  • Түр түдгэлзүүлэх
  • Идэвхтэй болгох
  • Хөтөлбөрийн үе шат шилжүүлэх
  • Сургалтын төлөвлөгөө хооронд шилжүүлэх
  • Сургалтын хөтөлбөр хооронд шилжүүлэх
  • Сургалтын хөтөлбөрөөс хасах

Шалгуур

Хөтөлбөрт элсэх шалгуур

  • Ерөнхий шалгуур
    • Тусгай зөвшөөрлийн хугацаа хүчинтэй байх
    • Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө идэвхтэй байх
    • 2-оос дээш өдрийн хөтөлбөрт суралцахгүй байх(бэлтгэл хөтөлбөр орохгүй)
    • Тусгай зөвшөөрөл дээрх элсэгчийн боловсролын түвшинтэй тэнцүү буюу их байх
    • Бэлтгэл болон гадаад хөтөлбөрт шалгуур шалгахгүй
  • Нарийвчилсан шалгуур
    • Диплом, бакалаврын хөтөлбөрт элсэгч ерөнхий боловсрол төгсөгчөөс элсэх
      • ЭЕШ-ын 2 хичээл өгсөн байх.
      • 2 хичээл үндэсний босго оноо хангасан байх
      • ЭЕШ-ийн хугацаа хүчинтэй байх
    • Диплом, бакалаврын хөтөлбөрт элсэгч дипломын, бакалаврын боловсрол төгсөгчөөс элсэх
      • Дипломын, бакалаврын диплом лавлагааны санд бүртгэлтэй байх
    • Магистр, докторын хөтөлбөрт элсэгч
      • Өмнөх боловсрлоын диплом лавлагааны санд бүртгэлтэй байх
    • Гадаадад боловсрол эзэмшэгчээс элсэх
      • Гадаад боловсролын санд гадаад боловсролын мэдээлэл батлагдсан байх
  • Хөтөлбөр хооронд шилжих шалгуур
    • Элсэх шалгууртай ижил боловч өмнөх хөтөлбөрт элсэж орсон оны шалгуур ажиллана.
    • Ижил боловсролын түвшин хооронд шилжүүлэх
  • Сургалтын байгууллага хооронд шилжих шалгуур
    • Өмнөх хөтөлбөрөөс хассан байх
    • Элсэх шалгууртай ижил боловч өмнөх хөтөлбөрт элсэж орсон оны шалгуур ажиллана.
    • Ижил боловсролын түвшин хооронд шилжүүлэх
  • Батлагдаагүй төлвөөр оруулж баталгаажуулах шалгуур
    • 2018-2019, 2019-2020 хичээлийн жилд бакалавртын хөтөлбөрт элсэгч
      • ЭЕШ-ийн хугацаа дууссан
      • Босго оноо (480, 400 ); (410, 400 ); (400, 400 )
      • 1 ЭЕШ+Ур чадвар
      • Техникийн боловсрол төгсөгч
      • Хөтөлбөрт тэнцэх шалгалт хангаагүй бол
      • Тагнуулын академид элсэгч
    • Бусад хичээлийн жилд бакалавртын хөтөлбөрт элсэгч
      • 2006 ба түүнээс өмнөх онд элсэгч
      • Мэргэжлийн, техникийн боловсролоос элсэгч
      • Шашны сургалтын байгууллага