Сургалтын байгууллага

– Дээд боловсрол

7.0. Ойлголт


          Сургалтын агуулга модуль нь сургалтын төлөвлөгөөний бүтцийг бүрдүүлэгч хичээл, дадлага ажил, төгсөлтийн ажил, төгсөлтийн шалгалт зэргийн мэдээллийг бүртгэж, өөрчлөлтийг удирдсанаар сургалтын агуулгын мэдээллийн сан бий болгох, тэдгээрт анализ хийх, шийдвэр гаргалтад ашиглах, явцыг хянах зорилготой юм. Мөн сургалтын агуулгыг үүсгэснээр сургалтын төлөвлөгөөний бүтэц үүсгэх, суралцагчийн судалсан хичээл, дадлага, шалгалтын дүн бүртгэх боломжтой болно.

Үйлдэл

Сургалтын агуулгатай холбоотой дараах үйлдлүүдийг систем дээр хийнэ. Үүнд:

  • Хичээл бүртгэх, засах, устгах
  • Хичээлийн дэлгэрэнгүй мэдээлэл харах
  • Шалгалт бүртгэх, засах, устгах
  • Шалгалтын дэлгэрэнгүй мэдээлэл харах
  • Дадлага ажил бүртгэх, засах, устгах
  • Дадлага, ажлын дэлгэрэнгүй мэдээлэл харах

Шалгуур

Хичээл

  • Нэр, код давхцахгүй байх
  • Устгах үед сургалтын төлөвлөгөө, хичээлийн дүн, төгсөлтийн дүнгийн хуулгад ашиглаагүй байх

Дадлага ажил

  • Нэр, код давхцахгүй байх
  • Устгах үед сургалтын төлөвлөгөө, дадлага ажлын дүн, төгсөлтийн дүнгийн хуулгад ашиглаагүй байх

Шалгалт

  • Нэр, код давхцахгүй байх
  • Устгах үед сургалтын төлөвлөгөө, шалгалтын дүн, төгсөлтийн дүнгийн хуулгад ашиглаагүй байх