Сургалтын байгууллага

– Дээд боловсрол

3.0. Ойлголт


          Энэхүү модулийн зорилго нь анхан шатны баримт, нягтлан бодох бүртэлийн журналд үндэслэн төсвийн орлого, зарлагын эдийн засгийн ангилалаар батлагдсан маягтын дагуу орлого, зардал, хөрөнгийн мэдээллийг бүртгэх, удирдах юм. Дээд боловсролын сургалтын байгууллага нь орлого, зарлага, хөрөнгийн мэдээг санхүүгийн жил бүрээр бүртгэн удирдах ба БСШУСЯ болон яамны харъяа байгууллагууд өөрийн эрхийн хүрээнд мэдээллийг харах, хянах ба мэдээлэлд дүн шинжилгээ хийх, статистик, аналитик тайлан харах, мэдээллийг эксел, pdf файлууд руу татан авах боломжтой.

Үйл ажиллагаа

          Байгууллагын санхүүг бүртгэх, засах, устгах, илгээх зэрэг үйл ажиллагааг системд бүртгэх оролцогч, тэдгээрийн хийх үйлдэл, бүртгэх үеийн шалгуур зэргийг процессийн болон мэдээллийн урсгалын загвараар илэрхийлэн харуулсан болно. Энд дараах процессууд хамаарна. Үүнд:

ДБСБ-ын санхүүгийн мэдээлэл

  1. Орлого бүртгэх
  2. Зардал бүртгэх
  3. Орлого, зардалын мэдээлэл засах
  4. Орлого, зардалын мэдээлэл устгах
  5. Орлого, зардалын мэдээлэл илгээх
  6. Орлого, зардалын жагсаалт харах
  7. Орлого, зардалын тайлан харах
  8. Хөрөнгө бүртгэх
  9. Хөрөнгийн мэдээлэл засах
  10. Хөрөнгийн мэдээлэл устгах
  11. Хөрөнгийн мэдээлэл илгээх
  12. Хөрөнгийн жагсаалт харах
  13. Хөрөнгийн тайлан харах
  14. Байгууллагын санхүүгийн хянах самбар харах
  15. Орлого, зардалын нэгтгэлийн жагсаалт харах
  16. Хөрөнгийн нэгтгэлийн жагсаалт харах
  17. Байгууллагын санхүүгийн нэгтгэлийн хянах самбар харах