Сургалтын байгууллага

– Дээд боловсрол

1.0. Ойлголт


           Манай байгууллага нь системд нэвтэрсэн сургалтын байгууллагын хэрэглэгчдэд зориулсан тухайн хэрэглэгчийн сургалтын байгууллагын профайльруу хандах цэс юм. Сургалтын байгууллагын профайль нь тухайн сонгогдсон сургалтын байгууллагын үндсэн мэдээлэл, холбоо барих мэдээлэл, салбар, бүрэлдэхүүн сургууль зэрэг мэдээллийг нэг дороос авах боломжийг олгоно.

Профайль нь дараах бүтэцтэй байна. Үүнд:

  • Үндсэн мэдээлэл
  • Холбоо барих мэдээлэл

БСШУСЯ нь сургалтын байгууллагын тусгай зөвшөөрөл, улсын бүртгэлийн гэрчилгээ дээр үндэслэн системд сургалтын байгууллагыг үүсгэн бүртгэнэ. БСШУСЯ нь сургалтын байгууллагын албан ёсны нэр, товчилсон нэр, төрөл, байгуулагдсан огноо, бүртгэлийн дугаар, регистрийн дугаар дугаар, хуулийн этгээдийн төрөл, хариуцлагын хэлбэр, хэв шинж, өмчийн хэлбэр зэрэг мэдээллийг бүртгэн оруулна. БСШУСЯ-ны бүртгэсэн байгууллагын үндсэн мэдээллийг сургалтын байгууллага өөрчлөх боломжгүй бөгөөд хэрэв мэдээлэл алдаатай бүртгэгдсэн тохиолдолд БСШУСЯ-нд албан бичгээр хандаж засуулна. Залруулга хийхдээ хуулийн этгээдийн бүртгэл, тусгай зөвшөөрлийн баримт бичиг дээр үндэслэн өөрчлөлтийг тусгана.