Багш

– СӨБ

7. Жижүүр багш, Нийгмийн ажилтан өдрийн ирц хөтлөх


Тушаалыг ЭНД дарж татан авна уу.

Нийгмийн ажилтны эрх нь дараах хэсгүүдээс бүрдэнэ. Үүнд:

  • Хянах самбар
  • Ирцийн бүртгэл
  • Тайлан
  • Эрүүл мэндийн асуумж

Хянах самбар нь тухайн сургуулийн хичээллэсэн өдрүүдийг сонгож ирцийн мэдээллийг график байдлаар харуулна.

Ирцийн бүртгэл.
Өдрийн ирцийг дараах байдлаар бүртгэнэ.

Вэб болон Мобайл апликэйшн ашиглан бүртгэнэ.

Анхаарах зүйл нь: Өдрийн ирцийг нөхөж бүртгэх боломжгүй.

Өдрийн ирц бүртгэхдээ дараах дарааллыг баримтална.

  1. Нийгмийн ажилтны эрхээр системд нэвтрэн орно.
  2. Ирцийн бүртгэл хэсэгт боловсролын түвшин, он, сар, өдрийн сонголт хийнэ.
  3. Тухайн ангийн хойно байрлах Ирц бүртгэх товч дарж суралцагчдын бүртгэлийг хөтөлж хадгалах үйлдэл хийнэ.
  4. Таны оруулсан ангийн ирцийн мэдээлэл Төлөв хэсэгт бүртгэсэн гэж харагдана.

Өдрийн ирц бүртгэх алхамчилсан дараалал дараах байдалтай байна.

1. Нийгмийн ажилтны эрхээр системд нэвтрэн орно.

2. Ирцийн бүртгэл хэсэгт боловсролын түвшин, он, сар, өдрийн сонголт хийнэ.

3. Тухайн ангийн хойно байрлах Ирц бүртгэх товч дарна.

4. Ирц бүртгэх гэсэн товч дархад дараах цонх харагдах бөгөөд суралцагчдын бүртгэлийг хөтөлж хадгалах үйлдэл хийнэ.

5. Таны оруулсан ангийн ирцийн мэдээлэл Төлөв хэсэгт бүртгэсэн гэж харагдана.

Мөн тухайн бүртгэсэн өдрийн ирцийг Мэдээлэл татах товч даран татан авах боломжтой.

 

Тайлан нь тухайн сургуулийн бүх бүлгүүдийн ирцийг нэгтгэн харуулна.

Ирцийн нэгтгэлийг харахдаа нэгж, боловсролын түвшин, анги, ээлж, тайлангийн төрлөөр болон огноо сонгож тайланг харах боломжтой.