БСУГ

– ЕБС

Шагналд тодорхойлох


Нэр дэвшигчийг шагналд тодорхойлох үйлдлийг хийхдээ дараах алхамчилсан зааврын дагуу хийнэ: Үүнд:

  1. ШАГНАЛ модулийг сонгож орно.
  2. НЭР ДЭВШИГЧ мэдээллийн хэсэг рүү орно.
  3. Цонхны баруун дээд талд байрлах Шагналд тодорхойлох товчийг дарна.
  4. Нэр дэвшигчийн анкетыг бөглөх, шагнал болон сонгогдсон шагнал авахад бүрдүүлэх материалтай холбоотой хавсралт хэсгийн мэдээллийг оруулж хадгална.
  5. Нэр дэвшигчийн мэдээллийг илгээх үйлдлийг хийнэ.

Анхаарах нь:

* Нэр дэвшигч нь системд бүртгэл (цэцэрлэг, ЕБС, НТБТ-д ажиллаж байгаа)-тэй бол нэр дэвшигчийн системд бүртгэлтэй мэдээллийг засах боломжгүй байдлаар харуулна. Иймд БСМС-д бүртгэлтэй нэр дэвшигчийн мэдээллийг системд дутуу оруулсан бол нэр дэвшигчээр тодорхойлон, анкетыг онлайнаар илгээхээс өмнө системд дараах үйлдлийг байгууллагын сургалтын менежерийн эрхээр орж “Хүний нөөцийн удирдлагын систем”-д дараах үйлдлийг хийнэ.

* Нэр дэвшигчийг шагналд тодорхойлохдоо алдаа илгээсэн нөхцөлд БШУЯ-ны мэргэжилтэнд засуулах хүсэлт илгээнэ.

  1. Тухайн хүний хувийн мэдээлэл рүү орж хаяг, холбоо барих, боловсрол, ажлын түүх, өмнөх авсан шагналтай холбоотой мэдээллийг оруулж өгөх
  2. Байгууллага нь хүний нөөцийн систем дээрхи өөрийн байгууллагын хаяг болон холбоо барих утасны дугаар, имэйлтэй холбоотой мэдээллээ оруулж хадгалсан байна.

Цонхны баруун дээд талд байрлах шагналд тодорхойлох үйлдлийг хийхэд дараах цонх гарна.

 

Шагналд тодорхойлон, нэр дэвшигчийн анкетыг илгээх үйлдэлд дараах бүлэг мэдээллийг оруулна. Үүнд:

  1. Тодорхойлох (нэр дэвшигчийг болон шагналыг тодорхойлох)
  2. Нэр дэвшигч (нэр дэвшигчийн холбоо барих, хаяг, боловсрол, ажлын түүх, өмнөх авсан шагналын мэдээлэл)
  3. Шагналын мэдээлэл (Шагналд тодорхойлж байгаа байгууллага, шагналыг хариуцсан мэргэжилтэн, шагналыг өгөхөд шаардагдах шаардлагатай мэдээлэл)
  4. Хавсралт (Сонгогдсон шагналд тодорхойлоход шаардагдах баримт материал)
  5. Илгээх (Дараагийн шатны байгууллага руу илгээгдэнэ.)

Дээрх бүлэг мэдээллийг хэрхэн оруулахыг задалбал:

  1. Тодорхойлох:

Дээрх цонхонд дараах үйлдлийг хийнэ.

  • Нэр дэвшигчийн иргэншилийг сонгож шагналд тодорхойлох хүнийг сонгох
  • Цонхны баруун талын шагналын жагсаалтаас тухайн хүнийг шагнуулах шагналыг сонгох үйлдлийг хийнэ.

Шагналд тодорхойлох нэр дэвшигчийн Иргэншилийг сонгоно.  МОНГОЛ бол

  • Нэр дэвшигчийн регистрийг оруулахад доорхи цонх нээгдэнэ.

Цонхонд хийгдэх үйлдлийн дэлгэрэнгүй тайлбар

Алхам

Үйл явц

  1.  

Регистр талбарт регситрийн дугаарыг оруулж хайх товчийг дарснаар хайлтын үр дүнг УБЕГ-ын Иргэний бүртгэлийн сангаас хайж тухайн хүний үндсэн мэдээллийг харуулна.    товчийг дарснаар шагналд тодорхойлох хүн сонгогдоно.

  1.  

 товч дээр дарахад нэр дэвшигчийн системд бүртгэгдсэн өмнөх ажилласан жил, ажлын түүх болон өмнө авсан шагналын мэдээллийг харуулна. Өмнө системд бүртгэлтэй байсан болон одоо байгаа хүний мэдээллийг системд оруулснаар харуулна.

  1.  

Цонхны баруун талын шагналын жагсаалтаас нэр дэвшигчид санал болгож байгаа шагналын нэрийн арын  товчийг дарж шагналыг сонгоно.

2. Нэр дэвшигч

Дараагийн алхам буюу Нэр дэвшигчийн мэдээлэл рүү шилжинэ.

Дээрхи цонхонд дараах үйлдлийг хийнэ.

  1. Нэр дэвшигчийн үндсэн  болон анкет-д заагдсан мэдээллийг оруулж хадгалах үйлдлийг хийнэ.
  • Цээж зураг
  • Яс үндэс
  • Хаягийн мэдээлэл (Харъяаллын)
  • Утасны дугаар, мэйл хаяг
  • Боловсрол
  • Ажлын түүх
  • Өмнө авсан шагналын мэдээлэл

Цонхонд хийгдэх үйлдлийн дэлгэрэнгүй тайлбарыг өгье.

Алхам

Үйл явц

  1.  

 Нэр дэвшигчийн цээж зургийг оруулна.

  1.  

Яс үндэс талбарт нэр дэвшигчийн яс үндсийн мэдээллийг оруулна.

  1.  

 үйлдлээр нэр дэвшигчийн хэдэн ч дугаарыг утасны дугаарын төрлөөс сонголт хийнэ оруулах боломжтой.

  1.  

 үйлдлээр нэр дэвшигчийн и-мэйл хаягийн мэдээллийг оруулна.

  1.  

 үйлдэл дээр дарж тохирох мэдээллийг сонгож оруулан хадгалах үйлдлийг хийнэ.

  1.  

Хаягийн мэдээллийн төрлийг сонгохдоо ХАРЪЯАЛАЛ-ын хаягийг оруулахыг анхаарна уу? Энэхүү хаягийг шагнуулагчийн анкетийн бүртгэлтэй хаягийн мэдээлэлд харуулна.

  1.  

нэр дэвшигчийн боловсролтой холбоотой мэдээллийг бүрэн оруулж хадгална.

  1.  

 ажлын түүхийн мэдээллийг оруулна хадгална. Хэрэв тухайн нэр дэвшигч тухайн байгууллагад одоо ажиллаж байгаа бол ажлаас гарсан эсэх чекийг чеклэхгүйг анхаарна уу.

  1.  

 Нэр дэвшигчийн өмнө авсан шагналын мэдээллийг шагнал бүрээр оруулж хадгална.

 

Анхаарах нь:

Нэр дэвшигчийн дээрхи мэдээллийг оруулахад  нэр дэвшигч нь:

  • БСМС-д бүртгэлтэй (одоо ажиллаж байгаа) бол ХНУС-ийн хувийн мэдээлэлд оруулсан мэдээллийг харуулах бөгөөд боловсрол, ажлын түүх, өмнө авсан шагналын мэдээллийг засах боломжгүйгээр харуулна. Хэрэв мэдээллийг засах шаардлагатай бол ХНУС-ийн тухайн хүний хувийн мэдээлэл рүү орж зохих мэдээллийг засаж хадгалснаар нэр дэвшигчийн анкетийн мэдээлэл сүүлийн байдлаар хадгалагдана.
  • БСМС-д өмнө нь бүртгэлтэй байсан бол бүртгэлтэй мэдээллийг харуулах мөн системд өмнө нь огт бүртгэгдэж байгаагүй хүний мэдээллийг оруулах боломжтой байна.                                                                                                                                                       

 3. Шагналын мэдээлэл:

Дараагийн алхам буюу Шагналын мэдээлэл рүү цонх руу шилжиж дараах үйлдлийг хийнэ.

  1. Нэр дэвшигчийг тодорхойлсон байгууллага болон тухайн шагналын материалыг хариуцсан хүний мэдээллийг оруулах
  2. Нэмэлт мэдээлэл хэсэг буюу тодорхойлсон шагналын мэдээллийн шаардлага болон шагнуулагчийг шагналаар шагнах үндэслэл, онцгой харгалзан үзэх амжилт, чанар, хамт олны саналын хувь зэргийг оруулж хадгална.

Цонхонд хийгдэх үйлдлийн дэлгэрэнгүй тайлбар

Алхам

Үйл явц

  1.  

Тодорхойлсон байгууллага:

Танай байгууллага тодорхойлсон бол Тийм сонголтыг сонгох бөгөөд байгууллагын нэр, утас, имэйл хаягийн мэдээлэл засах боломжгүйгээр гарна. Хэрэв зарим мэдээлэл дутуу гарч байвал хүний нөөцийн системийн байгууллагын бүтэц рүү орж байгууллагын хаяг болон утас, имэйл хаягийн мэдээллийг оруулж хадгалснаар энэхүү талбарт гарч ирэх боломжтой болно.

 

Танай байгууллага (эрхээр нь орсон байгууллага) тодорхойлоогүй бол Үгүй хариултыг сонгож нэр дэвшүүлсэн байгууллага талбараас тодорхойлсон байгууллагын нэрийг сонгож хадгална. Тодорхойлсон байгууллагын жагсаалтыг тохиргоо хэсэгт оруулна.

  1.  

Хариуцсан хүн:

Шагналтай холбоотой асуудлыг хариуцан хийж байгаа хүн мэдээллээ оруулна. Регистрийн дугаарыг зөв оруулснаар үндсэн мэдээллүүд бөглөгдөн гарна. Утас, имэйлтэй холбоотой мэдээлэл гараас оруулах боломжтой байна.

  1.  

Нэмэлт мэдээлэл:

Шагналын журмаар сонгогдсон шагналын шаардлагын мэдээллийг оруулна.

Шагнуулах үндэслэл, Шагнуулахад онцгойлон харгалзан үзэх амжилт  болон Сүүлийн 5 жилд гаргасан ЧАНАР, АМЖИЛТын дундажийг хувиар оруулна.

Мөн хамт олны саналын хувь талбарт мэдээллийг хувиар оруулна.

 

БСШУС-ын сайдын 2018 оны шагналын журмаар яамнаас олгогдож байгаа шагналын мэдээллийн шаардлагыг энэхүү хэсэгт оруулсан байгаа болно.

4. Хавсралт:

Дараагийн алхам буюу Хавсралт рүү шилжиж дараах дарааллын дагуу файлыг оруулна.

1. Баруун дунд хэсэгт байрлах +Баримт бичиг нэмэх товчийг дарж орно.

2. Төрөл цонх ру орж оруулах гэж байгаа баримт бичгийн нэрийг сонгоно.

3.  Файл сонгох  дарж орно. Нэр дэвшигчийн шагналд хавсаргах баримт бичгийн мэдээллийг pdf файлаар төрөл бүрээр нь татаж хадгална.

4. Тайлбар хэсэгт хавсаргасан файлтай холбоотой нэмж тодруулах зүйлсийг тодорхойлон бичнэ.

Нэгж байгууллагын хувьд БШУЯ-аас олгогдож байгаа шагналын хавсралт нь 2018 оны шагналын журмаар шаардсан баримт бичиг байна.

5. Нэр дэвшигчийн мэдээллийг оруулж хадгалах үйлдэл хийсэн бол  таб-д шинэ төлөвтэйгээр жагсаалтад нэг мөр бичлэг болж үүснэ. Нэр дэвшигчийн нэрийн өмнөх доошоо харсан сум дээр дарж илгээх үйлдэл хийснээр илгээгдсэн төлөвт шилжинэ.

6. Сургууль, цэцэрлэгээс шагналд тодорхойлогдон ирсэн нэр дэвшигчийн урд талд байрлах доошоо харсан сум дээр дарж засах үйлднл хийнэ.

7. Тухайн нэр дэвшигчийг БСУГ-н мэргэжилтэн дэмжиж байгаа бол нэр дэвшигчийн урд байрлах сум дарж илгээх товч дарснаар БШУЯ-ны шагнал тодорхойлох мэргэжилтэн рүү илгээгдэнэ.

 

Дээрх нэр дэвшигчийн харах төлөвтэй жагсаалтын  Түвшин  болон Төлөв багана дахь мэдээллийг дараах утгаар ойлгоно.

Төлөв

Түвшин

Тайлбар

 

Нэр дэвшигч:

 

1.

Шинэ

Нэр дэвшигчийг тодорхойлж, бүртгэсэн байгууллагын нэр байна.

Зөвхөн системд нэр дэвшигчийг бүртгэсэн бол

2.

Илгээгдсэн

Дараагийн шатны байгууллагын нэр

Илгээх үйлдэл хийгдсэн бол

3.

Дэмжигдсэн

Дэмжсэн байгууллагын нэр

Харъяалах байгууллага дэмжсэн

4.

Шагнагдсан

Шагнасан байгууллагын нэр

Шийдвэр гарч тухайн шагналаар шагнагдсан.

Цонхны баруун дээд хэсэгт байрлах үйлдлээс Хэвлэх үйлдлийг сонгосноор доорх жагсаалт дахь мэдээлэл эксэл файлаар гарна.

Шинэ төлөвтэй үед нэр дэвшигчийн мэдээллийг засах, устгах, илгээх, мэдээллийг харах боломжтой байна. Бусад төлөвтэй үед нэр дэвшигчийн мэдээлэл харах, шийдвэрлэлтийн түүх буюу шийдвэрлэлт аль түвшинд явж байгааг харах боломжтой байна. Эдгээр үйлдлийг нэр дэвшигчийн нэрийн өмнөх доошоо харсан сум дээр дарж тохирох үйлдлээ хийх боломжтой.

Шийдвэрлэлтийн түүх үйлдлийг дарахад дараах дэд цонх дуудагдаж тухайн нэр дэвшигчийн шийдвэрлэлтийн түүхийг харуулна.