Сургалтын байгууллага

– Дээд боловсрол

Тусгай зөвшөөрөл олгох


 

                                                Тусгай зөвшөөрлийн үйлдлүүд

Сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн мэдээлэл, тусгай зөвшөөрлөөр олгосон мэргэжлийн чиглэлийн индексийг бүртгэх, өөрчлөх, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, сэргээх үйлдлүүдийг удирдана.

Тусгай зөвшөөрлийн модуль дээр дараах үйлдлүүд хийгдэнэ:

  • Тусгай зөвшөөрөл олгох
  • Тусгай зөвшөөрөл өөрчлөх
  • Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах
  • Тусгай зөвшөөрөл түдгэлзүүлэх
  • Тусгай зөвшөөрөл сэргээх
  • Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох

Тусгай зөвшөөрөл олгох

Тусгай зөвшөөрөл олгогч байгууллага болох БШУЯ нь сургалтын байгууллагын сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн мэдээллийг бүртгэх юм.

Өмнөх нөхцөл

Тусгай зөвшөөрөл олгох үйлдлээс өмнө дараах нөхцөл биелсэн байх шаардлагатай.

Үүнд:

  • Сургалтын байгууллага үүссэн байх, төлөв нь идэвхтэй байх

Тусгай зөвшөөрөл олгох дараалал

Тусгай зөвшөөрөл олгох үйлдлийг дараах дарааллаар хийнэ.

Үүнд:

  1. Тусгай зөвшөөрөл ерөнхий цэсийг сонгоно.
  2. Тусгай зөвшөөрлийн дэд хэсгээс жагсаалтыг сонгоно.
  3. Цонхны баруун дээд хэсэгт байрлах Тусгай зөвшөөрөл нэмэх товчийг дарна.
  4. Сургалт эрхлэх сургалтын байгууллагыг сонгоно.
  5. Тусгай зөвшөөрлийн мэдээллийг оруулаад хадгалах товч дарна.
  6. Тусгай зөвшөөрлийн мэдээллийг хадгалсаны дараа баталгаажуулах товч дарна.

Шинээр тусгай зөвшөөрөл олгох үйлдлийн дэлгэрэнгүй тайлбар:

  1. Тусгай зөвшөөрөл ерөнхий цэсийг сонгоно.
  2. Тусгай зөвшөөрлийн дэд хэсгээс жагсаалтыг сонгоно.
  3. Цонхны баруун дээд хэсэгт байрлах тусгай зөвшөөрөл нэмэх товчыг дарна
  4. Сургалт эрхлэх сургалтын байгууллагын тусгай зөвшөөрлийн мэдээллийг оруулна.
  5. Тусгай зөвшөөрлийн мэдээллийг оруулаад хадгалах товч дарна.
  6. Тусгай зөвшөөрлийн мэдээллийг хадгалсны дараа баталгаажуулах товч дарна.