Сургалтын байгууллага

– Дээд боловсрол

Сургалтын хөтөлбөрийн мэдээлэл


1. Түвшин тогтоох дүрэм, сургалтын түвшин


Бүх сургуулийн сургалтын хөтөлбөр бүр 1-6 дамжааг сонгож тохируулдаг байх бөгөөд түвшин тогтоох дүрэм 4 төрөл байна. Дараах 4 төрлийн аль нэгийг сонгоход сургалтын түвшин хэсгийн мэдээллийн талбар дагаж өөрчлөгдөнө.

Түвшин тогтоох дүрэм

  1. Сургалтын хөтөлбөрийн үе шат – Суралцагчийн түвшинг үе шатаар буюу курс, дамжаагаар тогтоож, курс дамжаа дүүргэх, дэвших үйлдэл хийдэг хөтөлбөр бол энэ сонголтыг сонгоно. Энэ тохиолдолд тухайн хөтөлбөрт хэдэн үе шат байдагийг сургалтын түвшин хэсэгт үүсгэж 1-6 курс дамжааны алинтай нь тэнцэхийг холбож өгнө.

  2. Цуглуулсан багц цаг – Суралцагчийн түвшинг цуглуулсан багц цагаар тогтоодог хөтөлбөр бол энэ сонголтыг сонгоно. Энэ тохиолдолд тухайн хөтөлбөрт 1-6 курс дамжааны тохирохыг сонгож тухайн түвшинг хэдэн багц цагийг цуглуулж дүүргэхийг тохируулж өгнө.

  3. Суралцсан улирал - Суралцагчийн түвшинг суралцсан улирлаар тооцож тогтоодог хөтөлбөр бол энэ сонголтыг сонгоно. Энэ тохиолдолд тухайн хөтөлбөрт 1-6 курс дамжааны тохирохыг сонгож тухайн түвшинг хэдэн улирал суралцаж дүүргэхийг тохируулж өгнө.

  4. Гараар тохируулах - Суралцагчийн түвшинг ямар нэг дүрмээр тооцолгүй суралцагчийг элсэх үед 1-6 курс, дамжаанаас гараар сонгох бол энэ сонголтыг сонгоно.

    Сургалтын түвшин

    No. Талбар Тайлбар Жишээ
      Сургалтын хөтөлбөрийн үе шат    
    1. Үе шат Үндсэн мэдээллийн Үе шаттай эсэх талбарт Тийм сонголтыг сонгосон бол үе шатыг оруулна. 1-р курс
    2. Үе шатын урт Тухайн үе шатын үргэлжлэх уртыг оруулна. 2 семистер
    3. Үе шатын дараалал Дарааллыг тоогоор оруулж өгнө. 1
    4. Нэмэлт мэдээлэл Тухайн үе шаттай холбоотой нэмэлт мэдээллийг оруулна.  
      Сургалтын түвшин    
      Сургалтын хөтөлбөрийн үе шат Сургалтын хөтөлбөрийн үе шатаар сургалтын түвшинг тогтоох үед сонгоно. Үндсэн мэдээлэл дээр Үе шаттай эсэх: Тийм сонголтыг сонгосон байх.  
    1. Үе шат Дээр үүсгэж өгсөн үе шатаас сонгоно. 1-р курс
    2. Суралцагчийн түвшин Нэгтгэл тооцоход баримталж буй түвшингээс сонгоно. Өөрөөр хэлбэл сургуулийн сургалтын хөтөлбөрт 1-р курс гэдэг нь нэгтгэлийн түвшинд 1-р дамжаатай тэнцэнэ гэдгийг тохируулж байна гэсэн үг юм. 1-р дамжаа
    3. Нэмэлт мэдээлэл Тухайн тохируулгатай холбоотой нэмэлт мэдээллийг оруулна. Сургалтын хөтөлбөрийн 1-р курсын оюутныг 1-р дамжаа гэж үзнэ.  
      Цуглуулсан багц цаг Суралцагчийн цуглуулсан багц цагаар түвшин тогтоох дүрэм ажиллуулах бол энэ ангиллыг сонгоно. Дараа нь суралцагч бүртгэх үед цуглуулсан багц цагийн тохируулсан дүрмийн дагуу бодогдож тү