Сургалтын байгууллага

– Дээд боловсрол

Тайлангийн заавар


(А-ДБ-4) МАЯГТ НӨХӨХ ЗААВАР

А.Үндсэн мэдээлэл

ДУГААР БАГАНЫН НЭР ЗААВАР
1 Нийт суралцагчид (багана 1:3) -Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдын нийт тоог (багана 1)-т, дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж буй эрэгтэй суралцагчдын тоог (багана 2)-т, эмэгтэй суралцагчдын тоог (багана 3)-т тус тус бичнэ багана1=(2+3). Дээд боловсрол эзэмшүүлэх дипломын сургалт 90 багц цагаас доошгүй байх бөгөөд өмнөх түвшний сургалтын багц цагийг оролцуулан бакалаврын сургалт 120-оос, магистрын сургалт 150-аас, докторын сургалт 210 багц цагаас тус тус доошгүй байна.
2 Дипломын боловсрол (багана 4:6) -Дипломын боловсролд суралцагчдын нийт тоог (багана 4)-т, эрэгтэй суралцагчдын тоог (багана 5)-д, эмэгтэй суралцагчдын тоог (багана 6)-д тус тус бичнэ багана4=(5+6).
3 Бакалаврын боловсрол (багана 7:9) -Бакалаврын боловсролд суралцагчдын нийт тоог (багана 7)-д, эрэгтэй суралцагчдын тоог (багана 8)-д, эмэгтэй суралцагчдын тоог (багана 9)-д тус тус бичнэ багана7=(8+9).
4 Магистрын боловсрол (багана 10:12) -Магистрын боловсролд суралцагчдын нийт тоог (багана 10)-т, эрэгтэй суралцагчдын тоог (багана 11)-т, эмэгтэй суралцагчдын тоог (багана 12)-т тус тус бичнэ багана10=(11+12).
5 Докторын боловсрол (багана 13:15) -Докторын боловсролд суралцагчдын нийт тоог (багана 13)-т, эрэгтэй суралцагчдын тоог (багана 14)-т, эмэгтэй суралцагчдын тоог (багана 15)-д тус тус бичнэ багана13=(14+15).
6 Бүгд (мөр 1) -Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдын улсын хэмжээний нийт дүнг бичнэ мөр1=(2+8+15+23+27). Үүнээс задалж (мөр 2:36) -Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдын тоог байршлаар нь бүс, аймаг, нийслэл, дүүргээр ангилж бичнэ мөр1=(2+8+15+23+27), 2=(3÷7), 8=(9÷14), 15=(16÷22), 23=(24÷26), 27=(28÷36).

Үндэслэл: Үндэсний статистикийн хорооны даргын “Маягт, түүнийг нөхөх зааврыг шинэчлэн батлахыг зөвшөөрөх тухай” 2020 оны 03 сарын 24-ны өдөр А/30 тоот тушаал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Маягт, түүнийг нөхөх зааврыг шинэчлэн батлах тухай” 2020 оны 05 сарын 27-ны өдөр А/223 тоот тушаал

Зорилго: Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчийн мэдээллийг үндсэн захиргаа аймаг, нийслэл бүрээр боловсролын түвшин, хүйс, хөгжлийн бэрхшээлийн төрлөөр ялган харах

Тайлант хугацаа: Жил бүрийн 10 сарын 15-ны дотор

Хамрах хүрээ: Дээд боловсролын сургалтын байгууллага(ДБСБ) нь суралцагчийн мэдээллийг ДБУМС-ын “Суралцагч” модульд бүртгэж тайлан бодуулж баталгаажуулан Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (БАЭТЗТБ)-д ирүүлнэ.