Дадлага, ажлын жагсаалт, хайлт
Дадлага ба ажлын жагсаалт
Дээд боловсролын сургалтын байгууллагын дадлага, ажлын нэгтгэн харах, хайлт хийх боломжийг олгоно.
Дадлага, ажлын мэдээллийн тайлбар
Үндсэн мэдээлэл
NO. | ТАЛБАР | ТАЙЛБАР | ЖИШЭЭ |
Үндсэн мэдээлэл | |||
1. | Дадлага ажлын код | Дадлага ажлын кодыг оруулна. Нэгэнт оруулж хадгалсны дараа өөрчлөх боломжгүй байна. | P.DIW020 |
2. | Нэр | Төгсөлтийн ажил, курсийн ажил, дадлага, дипломын ажил, эрдэм шинжилгээний ажлын нэрийг гараас оруулна | Дипломын ажил |
3. |
Төрөл | Төгсөлтийн ажил, курсийн ажил, дадлага, дипломын ажил, эрдэм шинжилгээний ажлын аль нь болохыг сонгоно. | Төгсөлтийн ажил |
4. | Хугацаа | Үргэлжлэх хугацааг оруулна. | 128 |
5. | Багц цаг олгох хэсэг | Дадлага ба ажлаар багц цаг олгох бол тийм гэдгийг сонгоно. | Тийм |
6. | Багц цаг | Багц цаг олгох эсэх нь тийм бол олгох багц цаг талбар идэвхжинэ. | 4 |
7. | Дүнгийн схем | Дадлага ба ажлыг дүгнэх дүнгийн схемийг сонгоно. | ABCDF |
8. | Төлөв | Дадлага ба ажлын төлөв анх бүртгэх үед автоматаар идэвхтэй байна. Хэрэв ямар нэг идэвхтэй төлөвлөгөөнд ашиглагдсан бол дадлага ба ажлын төлөвийг идэвхгүй болгох боломжгүй байна. Бусад тохиолдолд ашиглагдахгүй байгаа дадлага ба ажлыг идэвхгүй болгоно. | Идэвхтэй |
9. | Бүрэлдэхүүнтэй эсэх | Явцын хэлэлцүүлэг, урьдчилсан хэлэлцүүлэг, жинхэнэ хамгаалалт гэх мэт бүрэлдэхүүнтэй бол тийм гэснийг сонгоно. Тийм үед бүрэлдэхүүн бүртгэх хэсэг идэвхэжнэ. | Үгүй |