Сүүлийн үеийн мэдээ мэдээлэл
БНХАУ-ЫН ӨВӨР МОНГОЛЫН ӨӨРТӨӨ ЗАСАХ ОРНЫ ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ СУРАЛЦУУЛАХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА /2021-2022/
Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ны Ардын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2021-2022 оны хичээлийн жилээс БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын тэтгэлгээр бакалаврын сургалтад суралцуулах сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Бакалаврын хөтөлбөрт 1 жилийн хэлний бэлтгэл, 4 жилийн үндсэн сургалт багтана.
Нэг. Тавигдах шаардлага:
Сонгон шалгаруулалтад ерөнхий боловсролын сургууль төгссөн Монгол Улсын 25 хүртэлх насны иргэн байна;
Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн суралцагч байх тохиолдолд голч дүн 3.2 ба түүнээс дээш байна.
Хоёр. Тэтгэлэгт хамрагдах зүйлс:
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ны Ардын Засгийн газрын тэтгэлэгт дараах зүйлс багтана:
- Сургалтын төлбөр
- Дотуур байрны төлбөр
- Амьжиргааны тэтгэлэг /сарын 2500 юань/
- Эрүүл мэндийн даатгалын зардал
Гурав.Суралцах сургууль болон мэргэжлийн чиглэл:
Өргөдөл гаргагч иргэн нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Боловсролын танхимаас зөвшөөрсөн их, дээд сургуулиудын дотроос сургууль, мэргэжил сонгох боломжтой.
Дөрөв. Бүрдүүлэх баримт бичиг:
- Цахим өргөдөл /https://scholarship.esis.edu.mn/grant/login.html/
- “БНХАУ-ын ӨМӨЗО-ны тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл”-ийг 2 хувь оруулах ба хятад эсхүл англи хэлээр байна; /ЭНД ДАРЖ ӨРГӨДӨЛ ТАТАЖ АВНА УУ/
- Гадаад паспортын хуулбар;
- Бүрэн дунд боловсролын үнэмлэхний хуулбар, дүнгийн хуулбар /нотариатаар баталгаажуулж хятад хэл дээрх орчуулгын хамт байх/;
- Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн суралцагч байх тохиолдолд нэмэлтээр дүнгийн хуулбар оруулах
- Суралцах зорилго, суралцах төлөвлөгөө, өөрийн танилцуулгыг багтаасан эссэ / хятад эсхүл англи хэлээр байх/;
- Урлагийн салбараар суралцах иргэд бүтээлийн диск, уран зургийн чиглэлээр суралцах иргэд 2 хувь таталбар зураг, 2 хувь өнгөт зураг, 2 хувь бусад зураг оруулах
- Эрүүл мэндийн шинжилгээний хуудас /Хятад Улсын эрүүл мэндийн хяналтын байгууллагын нэгдсэн хэвлэл бүхий хуудсыг англи хэлээр бөглөсөн байх шаардлагатай. Өргөдөл гаргагчид “Гадаадаас тус улсад суух хүмүүсийн эрүүл мэндийн шинжилгээний хуудас”-т заасан заалтын дагуу эрүүл мэндийн үзлэгт хамрагдах шаардлагатай. Тус хуудаст заасан заалтын аль нэг нь дутуу эсхүл фото зураг хавсаргаагүй, зохих тамгагүй, эмчийн гарын үсэггүй бол уг хуудсыг хүчингүйд тооцно/
- Цагдаагийн тодорхойлолт /E-Mongolia сайтнаас авах боломжтой/.
Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн иргэний материал болон мэдээллийг шууд цагдаагийн байгууллагад мэдэгдэхийг анхаарна уу!
Таны бүрдүүлсэн баримт бичгийг буцаан олгохгүй болохыг анхаарна уу!
Тав. Бүртгэл:
2021 оны 06 дугаар сарын 29-нөөс 07 дугаар сарын 20-ны өдрийн 11:59 цаг хүртэл https://scholarship.esis.edu.mn/grant/login.html цахим хаягаар шинээр эрх нээж бүртгэл хийнэ. Холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөж, Цахим өргөдөлд дурдсан баримт бичиг тус бүрийн цаасны тохиргоог А4 хэмжээтэй, 5МB-аас илүүгүй, PDF хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.
Жич: Онлайн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө Бүртгүүлсэн материалаа ИЛГЭЭХ&a