Шалгалтын мэдээллийн тайлбар
Шалгалтын жагсаалт, хайлт
Дээд боловсролын сургалтын байгууллагын шалгалтыг нэгтгэн харах, хайлт хийх боломжийг олгоно.
Шалгалтын мэдээллийн тайлбар
Үндсэн мэдээлэл
NO. | ТАЛБАР | ТАЙЛБАР | ЖИШЭЭ |
---|---|---|---|
Үндсэн мэдээлэл | |||
1. | Шалгалтын индекс | Шалгалтын давтагдашгүй индексийг оруулна. Нэгэнт оруулж хадгалсны дараа өөрчлөх боломжгүй байна. | EXAM101 |
2. | Шалгалтын нэр | Шалгалтын нэрийг оруулна. | Төгсөлтийн шалгалт |
3. | Төрөл | Төгсөлтийн шалгалт, курсийн шалгалт, мэргэжлийн шалгалт, бусад шалгалт зэргээс тохирох төрлийг сонгоно. | Төгсөлтийн шалгалт |
4. | Бүрэлдэхүүнтэй эсэх | Нэг шалгалт нь хэд хэдэн шалгалтаас бүрддэг бөгөөд тус бүрдээ үнэлэгдсэний дараа нийлбэр үнэлгээ нь гардаг бол бүрэлдэхүүнтэй шалгалт юм. Ийм төрлийн шалгалтын бүрэлдэхүүн шалгалтуудыг шалгалтын бүрэлдэхүүн хэсэгт бүртгэнэ. | Тийм |
5. | Төлөв | Шалгалт нь идэвхтэй, идэвхгүй гэсэн төлөвтэй байна. Идэвхтэй-Идэвхтэй ашиглаж байгаа шалгалт гэдгийг илэрхийлнэ. Идэвхтэй төлөвтэй шалгалтын хувьд дүн бүртгэх, төлөвлөгөөнд тусгах боломжтой байна. Идэвхгүй-Одоо идэвхгүй, ашиглахгүй байгаа гэдгийг илэрхийлнэ. Идэвхгүй төлөвт шилжүүлсэн шалгалтыг төлөвлөгөөнд тусгах боломжгүй. | Идэвхтэй |
6. | Ерөнхий огноо | Ерөнхий онооны мэдээллийг оруулна. | 100 |
7. | Дүнгийн схем | Шалгалтыг дүгнэх ABCDF, ABCDF өргөтгөсөн, Давсан/Унасан, Тооцов/Үл тооцов гэсэн дүнгийн схемүүдээс тохирохыг сонгоно. | ABCDF өргөтгөсөн |
8. | Багц цаг олгох эсэх | Шалгалт нь багц цаг олгодог эсэхийг тэмдэглэнэ. Хэрэв тийм бол олгох багц цаг талбар идэвхэжнэ. | Тийм |
9. | Олгох багц цаг | Олгох багц цагийг оруулна. | 3 |
10. | Нэмэлт мэдээлэл | Шалгалтын талаарх нэмэлт мэдээллийг оруулах боломжтой. | Нэмэлт мэдээлэл |
Бүрэлдэхүүний мэдээлэл | |||
1. | Бүрэлдэхүүний код | Бүрэлдэхүүн шалгалтын кодыг оруулна. | ТШ101 |
2. | Бүрэлдэхүүний нэр | Бүрэлдэхүүн шалгалтын нэрийг оруулна. | Төгсөлтийн шалгалт |
3. | Доод оноо | Бүрэлдэхүүн шалгалтын дүгнэж болох хамгийн доод оноог оруулна. | 0 |
4. | Дээд оноо | Бүрэлдэхүүн шалгалтын дүгнэж болох хамгийн дээд оноог оруулна. | 100 |
5. | Нэмэлт мэдээлэл | Бүрэлдэхүүн шалгалтын тухай нэмэлт тайлбар бичих боломжтой. | - |