Сургалтын байгууллага

– Дээд боловсрол

Хичээлийн мэдээллийн тайлбар


Хичээлийн жагсаалт, хайлт

Дээд боловсролын сургалтын байгууллагын хичээлийг нэгтгэн харах, хайлт хийх боломжийг олгоно.

 

Хичээлийн мэдээллийн тайлбар

Үндсэн мэдээлэл

NO. ТАЛБАР ТАЙЛБАР ЖИШЭЭ
1. Хичээлийн индекс Хичээлийн давтагдашгүй индексийг оруулна. Нэгэнт оруулж хадгалсны дараа өөрчлөх боломжгүй байна. ENG101
2 Хичээлийн нэр Хичээлийн нэрийг оруулна. Англи хэл 1
3. Судлагдахуун Судлагдахуун гэдэг нь тухайн хичээлийн агуулгыг шинжлэх ухааны хүрээгээр ангилж байгаа нэг төрлийн ангилал зүй юм. Энэ ангилал нь хичээлийг улсын хэмжээнд ангилж анализ хийх болон агуулгын дүйцүүлэлт хийхэд ашиглагдана. Хичээлийн судлагдахууны ангилалд нэмэх шаардлагатай ангилал байвал системийн ерөнхий админтай холбоо барьж нэмүүлэх боломжтой. Англи хэл
4. Хичээлийн төрөл Ерөнхий суурь, мэргэжлийн суурь, мэргэшүүлэх хичээл зэргээр төрлийг сонгоно. Ерөнхий суурь
5. Төлөв Хичээлийг хэрэглэгдэх эсэхээс хамаарч төлөвийг тохируулна. Идэвхтэй төлөвтэй хичээлийг төлөвлөгөөнд нэмэх зэргээр хэрэглэж болох бол идэвхгүй төлөвтэй хичээл бусад хэсэгт хэрэглэгдэх боломжгүй байх юм. Идэвхтэй
6. Багц цаг олгох Хичээл нь багц цаг олгох эсэхийг сонгоно. Тийм
7. Олгох багц цаг Хичээлийг дүүргэснээр олгох багц цагийн хэмжээг оруулна. 3
8. Улирлын төрөл Хичээл нь ямар улирлын төрөлд ашиглагдахыг заана. Семестр (Semester) – Нэг хичээлийн жилийг 2 хуваасан улирлын төрөл, Тримистер (Trimester) – Нэг хичээлийн жилийг 3 хуваасан улирлын төрөл, Куадимистер (Quadimester) – Нэг хичээлийн жилийг 4 хуваасан улирлын төрөл, Жил (Year) – Нэг улирал нь нэг хичээлийн жилийн урттай улирлын төрөл, Улирлын төрлийн сонголтоос хамаарч хичээлийг судлах улирлыг үүсгэхэд сонголтод тухайн улирлын төрөлд хамаарах улирлууд гарч ирнэ. Жишээ нь семестр төрөлтэй улирлын хувьд улирал нь 1-р семестр, 2-р семестр, Куадимистер төрөлтэй улирлын хувьд улирал нь 1-р улирал, 2-р улирал, 3-р улирал, 4-р улирал гэсэн сонголтууд санал болгоно.

Семестр

9. Хичээллэх нийт цаг Хичээлийн агуулгыг үзэж дүүргэх нийт цагийг оруулна. 180
10. Дүнгийн схем Сургалтын байгууллага бүр өөр өөр дүнгийн схем (A,B,C,D,F) ашигладаг. Дүнгийн схемийн сонголтод улсын хэмжээнд тохиолдож байгаа ерөнхий хэд хэдэн төрлийн схемийг тохируулж өгснөөс өөрийн сургууль болон тухайн хичээлд тохирохыг сонгоно. Хэрэв тухайн сургуульд хэрэгжүүлж буй дүнгийн схем сонголтод байхгүй бол системийн админаар дүнгийн схемийг нэмж бүртгүүлсний дараа бүртгэлээ үргэлжлүүлнэ. ABCDF

Ерөнхий мэдээлэл

&l
NO. ТАЛБАР