Сургалтын байгууллага

– Дээд боловсрол

Дадлага, ажлын процесс


Дадлага, ажлын бизнес процесс

Сургалтын байгууллага нь хэрэгжүүлэх дадлага, ажлын үйлдлийг сургалтын агуулга модуль дээр хийнэ. Энд дараах процесс, дүрмийг харуулсан.

Үүнд:

  • Дадлага, ажил үүсгэх
  • Шалгалт засах
  • Шалгалт устгах

Дадлага, ажил үүсгэх

Сургалтын байгууллага нь боловсруулж, баталсан дадлага, төгсөлтийн ажил, дипломын ажил тус бүрийг давхцахгүй байдлаар системд бүртгэнэ. Сургалтын агуулга цэс-ний дадлага ба ажил хэсэгт үүсгэсэн нийт дадлага ажил нь сургалтын төлөвлөгөөний бүтэц үүсгэх, суралцагчийн дүн оруулах зэрэгт ашиглагдана.

Тайлбар:

ДБСБ нь шинээр агуулга боловсруулж, батлах үед болон нийт дадлага ажил тус бүрийг системд бүртгэнэ.

ДБУМС нь дадлага ажил үүсгэж, хадгалах үед нэр, индекс давхцаж байгаа эсэхийг шалгаж давхцаж байгаа тохиолдолд анхааруулах мэдээлэл өгнө. Дадлага ажлын нэр, индекс давхцаагүй үед үүсгэсэн дадлага, ажил жагсаалтад нэмэгдэнэ.

БСШУСЯ сургалтын байгууллага тус бүр дээр үүсгэсэн дадлага, ажлын жагсаалтыг улсын хэмжээнд нэгтгэж харах, хянах самбар харах, дата анализ хийх боломжтой байна.

Дадлага, ажил засах

Дадлага ажлын дэлгэрэнгүй бүртгэлийн мэдээлэл алдаатай, буруу тохиолдолд засах үйлдлээр орж мэдээллийг залруулна. Мөн төлөвлөгөөний бүтэц, суралцагчийн дүн зэргийн бүртгэлд ашигласан боловч ашиглахаа болих тушаал, шийдвэр гарсан дадлага ажлыг засах үйлдлээр орж төлөвийг идэвхгүй төлөвт шилжүүлнэ. Дадлага ажил засах үйлдлээр ороход бүх талбаруудын утгыг засах боломжтой байна.

Тайлбар:

ДБСБ нь дадлага ажлын мэдээлэл алдаатай бүртгэсэн, төлөв өөрчлөх шаардлага гарсан тохиолдолд дадлага ажил засах үйлдэл хийнэ.

Залруулга хийсэн мэдээллийг ДБСБ, БСШУСЯ нэгтгэл, жагсаалт, хянах самбараар харах боломжтой байна.

Дадлага, ажил устгах

Дадлага ажил алдаатай, буруу үүсгэсэн тохиолдолд устгах үйлдэл хийнэ. Мөн төлөвлөгөөний бүтэц, суралцагчийн дүн зэргийн бүртгэлд ашигласан боловч ашиглахаа болих тушаал, шийдвэр гарсан дадлага ажлыг устгах боломжгүй бөгөөд засах үйлдлээр орж төлөвийг идэвхгүй төлөвт шилжүүлнэ.

Тайлбар:

ДБСБ нь дадлага ажил буруу бүртгэсэн тохиолдолд дадлага ажил устгах үйлдэл хийнэ.

ДБУМС нь дадлага ажил устгах үед төлөвлөгөөний бүтэц, суралцагчийн дүнгийн бүртгэлд ашиглагдсан эсэхийг шалгаж устгах боломжтой эсэхийг мэдээлнэ.

Залруулга хийсэн мэдээллийг ДБСБ, БСШУСЯ нэгтгэл, жагсаалт, хянах самбараар харах боломжтой байна.