Багш

– ЕБС

1. Шалгалтын дүн


Шалгалтын дүн бүртгэх

Анги дэвших болон улсын шалгалтын үнэлгээ тооцох аргачлал буюу  "Боловсролын үнэлгээний төвийн 2021 оны 05-р сарын 10 өдрийн А/35 тушаал"-ын дагуу системд бодолт хийгдэнэ.

БҮТ-ийн зөвлөмж А/26

Анги удирдсан багшийн хувьд хариуцсан ангийн шалгалтын дүнг жилийн эцсийн буюу төгсөлт, дэвшилтийн "Хичээлийн дүн"-д бүртгэсэн "Дүн татах" , хадгалах, илгээх гэсэн дарааллаар шалгалтын дүнг бодуулж илгээнэ.

"Шалгалт"  хэсэгт ороод хариуцсан анги бүлэг сонгоод  "Шалгуулагч"  "нэмэх"хасах" үйлдэл хийж "Үнэлгээ" хэсэгт шалгалтын дүнг бодуулна. Заавал шалгалтын хувьд шалгуулагчийг буюу анги бүлгийн бүх суралцагчийг нэмж оруулна. Сонгох шалгалтын хувьд сонгосон шалгалтын дагуу шалгуулагчийг нэмж бүртгэнэ.

 

Дүн татах үйлдэл хйихэд шалгалтын дүнг "Боловсролын үнэлгээний төвийн 2020 оны 04-р сарын 01 өдрийн А/26 тушаал"-ын дагуу Аргачлал батлах тухай тушаалаар аргачлалыг бодож байгаа.

Жич: Бүрэн дунд боловсролын 12-р ангийн СОНГОХ ШАЛГАЛТ-ын хувьд Суралцагч бүрээр өгөх шалгалтыг сонгуулж тухайн хичээлийн жилийн эцсийн үнэлгээгээр тооцно гэж байгаа тул Хичээлийн дүн дээр 12-р ангийн СОНГОН СУДЛАХ хичээлийн дүн дээр шалгалтын дүнг бүртгэж баталгаажуулна.

Хэрэв тухайн суралцагч 12-р ангидаа Хими, Биологи, Физик, Газарзүй, Нийгмийн ухаан, Түүх хичээлүүдийн аль нэгийг сонгон судлаагүй бол 11-р ангид заавал судалсан хичээлийн дүнг 12-р ангийн сонгон судлах хичээлийн дүнд нэмж бүртгэж баталгаажуулаад сонгох шалгалтын дүнг бүртгэнэ.

Шалгалтын дүнг ямар хичээлээс татсан байгааг хувь дээр дарахад харах боломжтой. Дараах байдлаар харна.

4-р ангийн дэвших шалгалт

Жич:  4-р ангийн дэвших шалгалтын хувьд сургууль сонгох шалгалтыг эхэлж бүртгэж баталгаажуулсны дараа нэгдмэл агуулгын шалгалтын дүн бүртгэхийг анхаарна уу. Нэгдмэл агуулгын шалгалтын дүнд сонгох шалгалтын хичээлийн дүн орохгүй. Шалгах бол Хувь баганы үнэлгээний тоон дээр дарж ямар хичээлүүдийн дүн татагдаж байгааг хянаарай.

Үнэлгээний дэлгэрэнгүй товч дээр дарахад дараах мэдээлэл гарах бөгөөд энэ сургуулийн хувьд 4-р ангидаа "Хүн ба байгаль" хичээлээр сонгох шалгалт авсан тул Нэгдмэл шалгалтын дүнгийн бодолтонд оролцоогүй зөв харагдаж байна.