Менежер

– ЕБС

1. Хичээлийн жилийн нээлт хийх үйл ажиллагааны зөвлөмж


ЕБС - Хичээлийн жилийн нээлттэй холбоотой зөвлөмж

Бүлэгтэй холбоотой

  • Бүлэг шинээр үүсгэх /Ж: 1-р анги болон бусад/
  • Өмнөх хичээлийн жилд төгсөлт хийсэн 5, 9 –р анги буюу шинэ хичээлийн жилийн 6, 10 –р ангийн “Анги удирдсан багш” –ийн бүртгэл хийх
  • Дараах тохиолдолд бүлгийн мэдээллийг шинэчлэх:
    • Анги удирдсан багш өөрчлөгдсөн
    • Хичээллэх ээлж өөрчлөгдсөн
    • Хичээллэх танхим өөрчлөгдсөн
  • “Бүлэг хоорондын шилжилт” хөдөлгөөн хийсний дараа ямар нэгэн суралцагчгүй бүлэг байвал бүртгэлийг устгах

Шилжилт хөдөлгөөнтэй холбоотой

  • Шинээр элссэн болон шилжиж ирсэн суралцагчдыг бүртгэх
  • Шаардлагатай бол суралцагчдын “Бүлэг хоорондын шилжилт” хөдөлгөөн хийх
  • Өмнөх хичээлийн жилд давтан суралцахаар шийдвэр гарсан суралцагчдын мэдээллийг шалгаж “Бүлэг хоорондын шилжилт” хөдөлгөөн хийх
  • Жич: Өмнөх хичээлийн жилд батлагдаагүй, хянагдаж байгаа, цуцлагдсан төлөвтэй суралцагчид сургуулиас хасагдсан болно. Шинэ суралцагчаар өмнө нь сурч байсан түвшинд дахин бүртгэх боломжтой.
  • Жич: Өмнөх хичээлийн жилд дэвшилт, төгсөлтийн шийдвэр гараагүй суралцагчид сургуулиас хасагдсан болно. Шинэ суралцагчаар өмнө нь сурч байсан түвшинд дахин бүртгэх боломжтой.

Сургалтын хөтөлбөртэй холбоотой

  • БСШУСЯ –наас 2019-08-01 –нд баталсан А/491 тушаал  болон 2019-08-15-нд баталсан А/511 (ОУХ-ийн сургалттай) тушаалын дагуу сургалтын хөтөлбөр шинэчлэгдсэн.
  • Сургалтын хөтөлбөр модулийн Сургалтын төлөвлөгөө хэсгийг хянаж сонгон болон гүнзгийрүүлэн судлах төрөлтэй хичээлүүдийг түвшин бүрээр шалгах
  • Гүнзгийрүүлэн судлах төрөлтэй хичээлийг info@edu.mn хаягт хүсэлтийг сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбарын хамт  илгээн бүртгүүлэх
  • Сургалтын төлөвлөгөөнд сонгон судлах төрөлтэй хичээлийг “Сургалтын менежер” нэмэх боломжтой.

Сургалтын орчин

  • Тухайн сургуулийн хувьд шинэ байр ашиглалтанд орсон бол шинээр бүртгэл хийх
  • Засвар үйлчилгээ, дэд бүтэцтэй холбоотой бүртгэл

Хүний нөөц

  • Шаардлагатай ажлын байр үүсгэх
  • Хүний нөөцийн шилжилт хөдөлгөөн
    • Шинэ ажилтны бүртгэл
    • Ажлын харилцаа цуцлах
    • Ажлын тушаал өөрчлөх
    • Хэрэглэгчийн эрх

Хичээлийн жилийн нээлттэй холбоотой зөвлөмж

  • Бүлэг шинээр үүсгэх /Ж: 1-р анги болон бусад/
  • Шинээр элссэн болон шилжиж ирсэн суралцагчдыг бүртгэх
  • Шаардлагатай бол суралцагчдын “Бүлэг хоорондын шилжилт” хөдөлгөөн хийх
  • Өмнөх хичээлийн жил төгсөлт хийсэн 5, 9 –р анги буюу шинэ хичээлийн жилийн 6, 10 –р ангийн “Анги удирдсан багш” –ийн бүртгэл хийх
  • Өмнөх хичээлийн жилд давтан суралцахаар шийдвэр гарсан суралцагчдын мэдээллийг шалгаж “Бүлэг хоорондын шилжилт” хөдөлгөөн хийх