Арга зүйч

– СӨБ

4.4. Төгсөх үйлдэл хийхэд анхаарах зүйлс


4.4. Төгсөх үйлдэл хийхэд анхаарах зүйлс

  1. Төгсөлтийг зөвхөн цэцэрлэгийг төгсөж, шинэ хичээлийн жилд ЕБС-д элсэн орох суралцагчдад хийнэ. Энэ үйлдлийг хийж баталгаажуулаагүй тохиолдолд суралцагчийг ЕБС-д бүртгэх боломжгүй болно.

 

  1. Төгсөх үйлдэл хийхдээ бүлгийн бүх суралцагч жагсаалтанд байгаа эсэхийг нягтлана шалгана уу? Суралцагч батлагдсан (батлагдаагүй, цуцлагдсан, хүлээгдэж байгаа бол батлагдсан болгох),  идэвхтэй (чөлөө авсан, ирэхээ больсон, түр зогсоосон төлөвтэй байгаа бол идэвхтэй болгох) төлөвтэй болсоноор төгсөх үйлдэл хийх жагсаалтанд нэрс нь орж ирнэ.

Батлагдсан болон идэвхтэй төлөвт оруулах үйлдлийг боловсролын удирдлагын системийн Суралцагч үйл ажиллагаанд хийнэ.

 

  1. Цэцэрлэгийн бүх (бага, дунд, ахлах, бэлтгэл) ангид төгсөх (давтан суралцуулах) үйлдэл хийх боломжтой тул бага, дунд, ахлах ангид байх зөвхөн төгсөх суралцагчдад төгсөх үйлдэл, бусад суралцагчид дэвших (давтан суралцах) үйлдлийг хийнэ.

Харин Бэлтгэл ангийн суралцагч буюу шинэ хичээлийн жилд ЕБС-д орох суралцагчдад  зөвхөн төгсөх (давтан суралцах) үйлдэл хийнэ.

 

  1. Төгсгөх үйлдлийг суралцагч нэг бүрээр хийнэ. Бүх суралцагчдад шийдвэр (төгсгөх, давтан суралцуулах) гарч батлагдсанаар шинэ хичээлийн жилд тухайн суралцагч төгсөх эсвэл тухайн ангидаа давтан суралцах  (тухайн ангидаа үлдэх) боломжтой болно.

 

  1. Төгсөлтийн бүртгэлийг хийж хадгалж, баталгаажуулснаар төгсгөх үйлдэл дуусна. Дараах дарааллаар хийнэ.
    1. Төгсгөх анги бүлгийг сонгож төгсөлтийн бүртгэл товчийг дарна.
    2.  Төгсгөх үйлдэл хийх суралцагчийн нэрийн өмнөх дөрвөлжинг чеклэж төгсөгч бүртгэх