Сургалтын байгууллага

– Дээд боловсрол

Төгсөлт жагсаалт


Төгсөлт

Төгсөлт нэгтгэл нь Төгсөлт, баримт бичиг олголт, баталгаажуулалт зэрэг суралцагч сургуулиа амжилттай дүүргээд боловсролын зэрэг авах процесс юм.

Хянах самбар

Суралцагч төгсгөх үйлдэл хийх дараалал.

  1. Дээд боловсролын сургалтын байгуулага нь ​​​​"диплом дугаар захиалга" үүсгэнэ.
  2. Дээд боловсролын сургалтын байгуулага нь ​​​​диплом дугаар захиалга төлөв "хүлээгдэж буй"
  3. Диплом захиалга шийвдэрлэх үйл явц (БШУЯ-Диплом дугаар захиалга шийдвэрлэж өгөх үйлдэл хийнэ)
  4. Дээд боловсролын сургалтын байгуулага нь ​​​​диплом дугаар захиалга төлөв "шийдвэрлэгдсэн" ДБУМС-д болж харагдана.
  5. Дээд боловсролын сургалтын байгуулага нь ​​​​"диплом дугаар олгох" үйлдэл хийнэ.
  6. Дээд боловсролын сургалтын байгуулага нь ​​​​"диплом дугаар илгээх" үйлдэл хийнэ.
  7. ДБСБ нь диплом олгож "төгсөгчдийн мэдээлэл илгээх" товч дарснаар төгсөгчийн төлөв "хүлээгдэж буй" болно.
  8. Суралцагчийн төлөв "хүлээгдэж буй" төгсөгчийг (БШУЯ-баталгаажуулах үйлдэл хийснээр төгсөлт процесс эцэслэж "лавлагаанд") орно.

Суралцагч төгсгөх үйлдэл хийх дараалал: тайлбар

  1. Дээд боловсролын сургалтын байгуулага нь ​​​​"диплом дугаар захиалга" үүсгэнэ.

Диплом дугаар захиалга үүсгэх цэсний мэдээллийг бүрэн бөглөөд "хадгалах" товч дарна.Үүний дараа "захиалга илгээх" үйлдэл хийнэ.

Хэрэв "Диплом дугаар захиалга үүсгэх"мэдээлэл дутуу оруулсан бол ДБУМС-ээс дараах "алдаа" гэсэн мэдээлэл өгнө.

 Диплом дугаар захиалга үүсгэх "хүсэлт гаргагч нэмэх" үйлдэл хийх.

"хүсэлт гаргагч нэмэх" цэс дараах байдлаар харагдана. Суралцагч сонгож дууссан бол "ОК" товч дарна уу.

Суралцагч сонгож дууссан бол "хадгалах" товч дарна уу.

2.Дээд боловсролын сургалтын байгуулага нь ​​​​диплом дугаар захиалга төлөв "хүлээгдэж буй" буюу "Шинэ" болж харагдана.

Хэрэв: Дээд боловсролын сургалтын байгуулага нь ​​​​диплом дугаар захиалга төлөв"Шинэ" буй үед ​​​​диплом дугаар захиалга  "Засвар" хийж болно.

Дээд боловсролын сургалтын байгуулага нь ​​​​диплом дугаар захиалга төлөв"Шинэ" буй үед ​​​​диплом дугаар захиалга  "Устгах үйлдэл" хийж болно.

Диплом дугаар захиалга " Устгах " товч

 

3. Диплом захиалга шийвдэрлэх үйл явц (БШУЯ-Диплом дугаар захиалга шийдвэрлэх үйлдэл хийнэ)
4. Дээд боловсролын сургалтын байгуулага нь ​​​​диплом дугаар захиалга төлөв "шийдвэрлэгдсэн" ДБУМС-д болж харагдана.

"Диплом дугаар захиалга төлөв "шийдвэрлэгдсэн" бол *Суралцагчийн төлөв*"Төгсөх Шинэ" болсон байна."

      5.   Дээд боловсролын сургалтын байгуулага нь ​​​​"диплом дугаар олгох" үйлдэл хийнэ.

​​​​Суралцагчийн төгсөлтийн мэдээлэл засах цонхруу орж "диплом дугаар олгох" үйлдэл хийнэ.

Дээд боловсролын сургалтын байгуулага нь ​​​​"диплом дугаар олгох" үйлдэл нь суралцагчийн төгсөлтийн мэдээлэл засах цэс рүү орж диплом дугаар олгох, голч оноо, голч дүн, бүртгэлийн дугаар,төгсөлтийн шийвэрийн дугаар, шийдвэрийн он, сар, өдөр,мэргэжлийн нэр, мэргэшлийн нэр зэргийг бөглөх үйлдэл хийж "Хадгалах" товч дарна уу.

       6. Дээд боловсролын сургалтын байгуулага нь ​​​​"диплом дугаар илгээх" үйлдэл хийнэ.

Төгсөгчдийн мэдээллийг бүрэн оруулж дууссан бол "Төгсөгчдийн мэдээлэл илгээх" үйлдэл хийнэ үү.

      7. ДБСБ нь диплом олгож "төгсөгчдийн мэдээлэл илгээх" товч дарснаар төгсөгчийн төлөв "хүлээгдэж буй" болно.

      8. Суралцагчийн төлөв "хүлээгдэж буй" төгсөгчийг (БШУЯ-баталгаажуулах үйлдэл хийснээр төгсөлт процесс эцэслэж "лавлагаанд") орно.

ДБУМС-ийн "Төгсөлтийн жагсаалт" нь:

Эцэг/ эхийн нэр:,нэр, регистр, төлөв, дипломын дугаар, голч оноо, голч дүн, мэргэжлийн чиглэлийн нэр, хөтөлбөрийн нэр, сургалтын байгууллага,салбар бүрэлдэхүүн сургууль, сургалтын хэлбэр, боловсролын зэрэг, төгссөн хичээлийн жил, төгссөн улирал, суралцсан улирал, эзэмшсэн мэргэжил, суралцсан жил гэсэн хэсгээс бүрдэнэ.

Нэмэлт мэдээлэл

Оюутныг төгсөлтөөс суралцагч руу шилжүүлэх тухай:

ДБУМС-нд ДБСБ-ийн эрхээр нэвтэрч орсон байх шаардлагатай.

Дээд боловсролын мэдээллийн системд буй төгсөлт цэсийг сонгож орно уу.

Төгсөлт цэсний "диплом" дугаар захиалга цонхийг дарж орно.

Дээд боловсролын сургалтын байгууллагын диплом дугаар захиалга хүссэн захиалгын нэр, суралцагчийн тоо, БШУЯ-аас баталсан дипломын дугаар захиалга "төлөв" шийдвэрлэгдсэн, шинэ гэсэн төлөв буй суралцагч дээр хийгдэх үйлдэл юм.

Үүний тулд: Захиалгын нэр гэсэн багананы баруун доор буй заагч суман дээр дарна уу.

Суралцагчийн мэдээлэлд амжилттай төгссөн эсэх сонголт "тийм гэсэн сонголтыг "үгүй" гэж сонголт хийнэ.

 

Суралцагчийн мэдээлэлд амжилттай төгссөн эсэх сонголт "үгүй" гэсэн сонголтыг хийгээд  "Устгах товчийг" дарна уу.

Төгсөлтийн жагсаалт цэсний Суралцагчийн төлөв*"Төгсөх Шинэ" устгах үйлдэл хийж өгнө.

Үүний дараа төгсөлтийн жагсаалтаас тухайн оюутныг хасах үйлдэл хийснээр суралцагч-руу шилжих болно.

 

Хууль эрх зүйн мэдлэг

Монгол улсын хууль''2002 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТУХАЙ хуулиар'' боловсролын баримт бичиг авч буй иргэн байна.  

1.1.Энэ хуулийн зорилт нь иргэнд дээд боловсрол олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Их сургууль, дээд сургууль, коллежийн элсэлт

7.1.Их сургууль, дээд сургууль, коллежид бүрэн дунд буюу түүнээс дээш боловсролтой иргэнийг түүний мэдлэг, чадвар, төлөвшлийн үнэлгээ, сурах чадварыг харгалзан элсүүлэх бөгөөд элсэлт нь сонголт хийх боломжтой, шалгаруулалт нь нээлттэй, хүртээмжтэй, үнэлгээний зохистой арга хэлбэр бүхий байна.

7.2.Элсэгчдийн тоог боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон шаардлага, дээд боловсролын сургалтын орчны болон холбогдох бусад стандартад нийцүүлэн дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөл тогтооно.

7.З.Оюутан, магистрант, докторант элсүүлэх журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

7.4.Техникийн боловсролын хөтөлбөрийн агуулга, багц цагийг дүйцүүлэн тооцох замаар техникийн боловсролыг албан сургалтаар эзэмшсэн, элсэлтийн ерөнхий шалгалтад орсон төгсөгчийг дээд боловсролын бакалаврын хөтөлбөрт элсүүлэн суралцуулж болох бөгөөд багц цагийг дүйцүүлэн бакалаврын хөтөлбөрт элсүүлэн суралцуулах журмыг мэргэжлийн боловсрол, сургалтын болон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

/Монгол улсын хууль''2002 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТУХАЙ хууль''7 дугаар зүйл/

Дараах боловсролын төвшинд төгсөгчөөс элсэх үйлдлийг хийнэ.

 (Хэрэгжүүлж байгаа сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөнөөс хамаарч боловсролын түвшин дэх төгсөх боловсролын зэрэг ялгаатай байна.)

  • Бүрэн дунд боловсролын төгсөх анги (12-р анги)
  • Мэргэжлийн, мэргэшүүлэх (С-Диплом) боловсролын (Диплом)
  • Бакалаврын боловсролын зэрэгтэй (Бакалавр)
  • Магистрын боловсролын зэрэгтэй (Магистр)
  • Докторын боловсролын зэрэгтэй (Доктор)

Суралцагч

15.1.Их сургууль, дээд сургууль, коллежийн дипломын болон бакалаврын шатлалд суралцагчийг оюутан, магистрын шатлалд суралцагчийг магистрант, докторын шатлалд суралцагчийг докторант гэнэ.

/Монгол улсын хууль''2002 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТУХАЙ хууль''15 дугаар зүйл/

Төгсөлт жагсаалт: Их, дээд сургалтын байгууллага-д элсэн орж ДБСБ-т гэрээ байгуулсан МУ-ын иргэн эсвэл гадаад орны иргэн байна.

ЭЕШ, бусад шалгуурыг хангасан иргэн ДБСБ-н баталсан хөтөлбөрт элсэн орж улмаар хөтөлбөрт заасан кредит цаг, бусад холбогдох нөхцөлийг хангасан суралцагч амжилттайгаар сургуулиа төгсөгчийг хэлнэ. Боловсролын төвшинг дүүргэх мөн дараагийн боловсролын төвшинд элсэх үйл ажиллагааг удирдах үйлдэл юм. Энэ үйлдлийг хийснээр төгсөлтийн бүртгэлд хийгдсэн үйлдлийг тодорхой болгох бөгөөд хичээлийн жилийг хаах мөн хаврын төгсөлтийн "дээд боловсролын" статистик тайлан мэдээ гарах боломжтой болно.