Сургалтын байгууллага

– Дээд боловсрол

Багшийн бизнес процесс


                   Багшийн бизнес процесс

Багш бүртгэхээс хасах хүртлэх үйл ажиллагааг системд бүртгэх оролцогч, тэдгээрийн хийх үйлдэл, бүртгэх үеийн шалгуур зэргийг процессийн болон мэдээллийн урсгалын загвараар илэрхийлэн харуулсан болно. Энд дараах процесс, дүрмийг харуулсан.

Үүнд:

  • Багш шинээр бүртгэх процесс
  • Багшийн мэдээлэл засах процесс
  • Багшийг бүртгэлээс хасах процесс
  • Багшийн дэлгэрэнгүй мэдээлэл бүртгэх процесс

Багш шинээр бүртгэх процесс

ДБСБ нь багш нэмэх үйлдлээр багш тус бүрийг системд бүртгэнэ. Мөн багш шинээр ажилд авах тухай бүрт энэ үйлдлийг хийнэ.

Багш нэмэх үед ДБУМС-д дараах үйлдлүүд хийнэ.

Багш шинээр бүртгэх дараалал

Багш шинээр бүртгэх процесс

Багш нэмэх тохиолдолд ДБУМС-д хийх үйлдлийн дэлгэрэнгүй процесс

Тайлбар:

ДБСБ нь багшийг ажилд авсны дараа багш нэмэх үйлдлээр багшийг бүртгэнэ.

Энэ үед ДБУМС тухайн багш өмнө нь бүртгэлтэй байсан эсэхийг шалгаж, бүртгэх боломжтой эсэхийг мэдээлнэ. Хэрэв өмнө нь бүртгэлгүй байсан бол жагсаалтад шууд нэмэгдэнэ. Өмнө нь бүртгэлтэй байсан бол дахин бүртгэх боломжгүй бөгөөд тухайн багшийг идэвхгүй төлвөөр хайж, багш засах үйлдлээр орж идэвхтэй төлөвтэй болгон хадгална.

Багшийн мэдээлэл засах процесс

ДБСБ нь багшийн мэдээлэл буруу, алдаатай бүртгэсэн тохиолдолд үндсэн мэдээлэл засах, багшийн профайл үйлдлийн засах үйлдлүүдээр мэдээллийг залруулна.

Багшийн мэдээлэл засах процесс

Багшийн мэдээлэл засах тохиолдолд ДБУМС-д хийх үйлдлийн дэлгэрэнгүй процесс

Тайлбар:

ДБСБ нь багшийн үндсэн мэдээлэл буруу бүртгэсэн тохиолдолд үндсэн мэдээлэл засах үйлдэл хийнэ. Бусад дэлгэрэнгүй мэдээлэл буруу бүртгэсэн тохиолдолд багшийн профайл үйлдлээр орж засах үйлдлүүдийг ашиглан дэлгэрэнгүй мэдээллийг залруулна.

ДБСБ, БСШУСЯ-ны нэгтгэл, жагсаалт, хянах самбарт өөрчлөлтүүд орж ирнэ.

Багшийг бүртгэлээс хасах процесс

ДБСБ нь багшийн мэдээлэл буруу, алдаатай бүртгэсэн тохиолдолд үндсэн мэдээлэл засах, багшийн профайл үйлдлийн засах үйлдлүүдээр мэдээллийг залруулна.

Багшийг бүртгэлээс хасах процесс

Багшийг бүртгэлээс хасах тохиолдолд ДБУМС-д хийх үйлдлийн дэлгэрэнгүй процесс

Тайлбар:

ДБСБ нь багш бүртгэхдээ буруу багш андуурч бүртгэсэн бол багш хасах үйлдлээр бүртгэлийг устгана.

Хэрэв багш ямар нэг бүртгэлд ашиглагдсан бол устгах боломжгүй бөгөөд үндсэн мэдээлэл засах үйлдлээр орж төлвийг идэвхгүй болгон хадгална.

ДБСБ, БСШУСЯ-ны нэгтгэл, жагсаалт, хянах самбарт өөрчлөлт тусгагдана.

Багшийн дэлгэрэнгүй мэдээлэл бүртгэх процесс

ДБСБ нь багш нэмэх үйлдлээр багш тус бүрийг системд бүртгэсний дараа багшийн дэлгэрэнгүй мэдээллийг бүртгэнэ.

Багшийн дэлгэрэнгүй мэдээлэл бүртгэх процесс

Багшийн дэлгэрэнгүй мэдээлэл бүртгэх тохиолдолд ДБУМС-д хийх үйлдлийн дэлгэрэнгүй процесс

Тайлбар:

ДБСБ нь багшийг системд бүртгэсний дараа багшийн холбоо барих мэдээлэл, багшийн ачаалал, заадаг хичээл, баримт бичиг, зөвшөөрөл, туршлага, ур чадварын мэдээллийг бүртгэнэ.

ДБСБ-ын бүртгэсэн мэдээлэл нэгтгэл, жагсаалт, хянах самбараар ха