Менежер

– ЕБС

2019-20 оны хичээлийн жилийн 3, 4-р улиралд цахим журнал хөтлөх зөвлөмж


Цахим журнал хөтөлж байгаа сургуулиудад:

Боловсролын хүрээлэнгийн 2020-04-03 өдрийн №56 дугаар бүхий “Сургалтыг үргэлжлүүлэх агуулга, арга зүй ба “Багшийн журнал” хөтлөх заавар хүргүүлэх тухай” зөвлөмжийн дагуу БСМС-д “Цахим журнал”-ыг дараах байдлаар хөтөлнө.

  1. Цахим журналын “Ээлжит хичээл” -ийн бүртгэлийн “Хичээлийн хуваарь” хэсэгт 3 ба 4-р улиралд хамгийн багадаа нэг өдрийг хичээл орох байдлаар хуваарийг тохируулна. 3 ба 4-р улиралд хичээлийн хуваарийг бүртгэсэн бол дахин өөрчлөх шаардлагагүй.
  2. Теле хичээл орсон өдрийн ирц, багшийн тэмдэглэлийг “Хуваарьт бус ирц” үүсгэж бүртгэнэ.
  3. Үнэлгээ-1 -г тухайн хичээлийн үнэлгээ хийсэн харгалзах өдрөө сонгож бүртгэнэ.
  4. 2-р хагас жилийн Үнэлгээ-2 -г тухайн хичээлийн “Жилийн эцсийн дүн” гэж ойлгоно.
  5. Хэрэв 1-р хагас жилийн Үнэлгээ-2 -г баталгаажуулсан бол жилийн эцсийн дүнг гаргахдаа “1-р хагас жилийн дүн татах” товчлуурын тусламжтайгаар шууд татан авч ашиглаж болно.
  6. Хичээлийн заадаг багш  нь жилийн эцсийн дүнг менежерт илгээж баталгаажуулалт хийхээс өмнө суралцагчийн үнэлгээг өөрчлөн бүртгэж илгээх боломжтой.

Жич: Дээрх зохицуулалттай холбоотойгоор Багшийн журналын хянах самбар хэсэгт ирц, багшийн тэмдэглэл бүртгэлийн хувь нь 3 ба 4-р улирлын хувьд 100% хүрэх боломжгүй.